x

С.Амарсайхан: Смарт картаа цэнэглээд гээгдүүлсэн иргэдийн мөнгийг буцаан олгоно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн түр журам, зардлын тарифыг шинэчлэн баталжээ.

Тус журам батлагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, үйлчилгээний орлого төвлөрүүлэхэд тавих хяналтыг сайжруулна.

Мөн нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэн бүр цахим картаар зорчих боломжийг бүрэн хангаж, иргэд зорчигчдод цахим төлбөрийн нэг удаагийн зорчилтын карт, явуулын карт цэнэглэх, борлуулах үйлчилгээ, цахим төлбөрийн карт цэнэглэх автомат машиныг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлууд хийгдэх юм.

Нийтийн тээврийн өнөөгийн нөхцөлд хяналтын камер, цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж нь дутагдалтай, эвдрэл гэмтэл ихтэй байгаа. Батлагдсан журмын хүрээнд уг асуудлыг энэ онд багтаан бүрэн шийдвэрлэхээр боллоо.

Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан: Зөвхөн ухаалаг картын үйлчилгээ нэвтэрснээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулна гэвэл учир дутагдалтай байна. Хамгийн наад зах нь ухаалаг картын бүх мэдээлэл бидэнд байхгүй. Ямар нэгэн хяналт шалгалт хийх боломжгүй, картын удирдлага хяналтын төв нь Солонгос улсад байх жишээтэй. Автобусны картын асуудал яригдахад Сөүлд очиж асуудлыг хэлэлцэх хэрэгтэй болдог. Картын үйлчилгээний түгээлтийн цэгийн хүртээмжийг дагаад иргэдийн олон боломж зөрчигддөг. Жишээлбэл: автобусны картаа цэнэглэчихээд гээгдүүлсэн тохиолдолд иргэд мөнгөө авч чаддаггүй. Иргэдийн нийтийн тээврээр зорчихоор картаа цэнэглэсэн ч зорчиж амжилгүй гээгдүүлснээс төвлөрсөн 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцааж олгоно.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын талаар танилцуулга мэдээллийг сонслоо.

Монгол улсад сүүлийн жилүүдэд хотжилт эрчимтэй тэлж байгаатай уялдан иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах боломж нөхцөл хомсдож тулгамдсан олон асуудал бий болж буй. Иймд агаар, орчны бохирдлыг бууруулах агуулга бүхий 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас баталсан байдаг.

Тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тодорхой ажлууд хийгдэж байна. Тухайлбал нийт долоон шалган нэвтрүүлэх постод улсын 24 байцаагч ажиллуулахаар төлөвлөсөн. Мөн аж ахуйн нэгжүүдэд нүүрсний татан авалт хийх хуваарь гарган ажиллах болно гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглосонтой холбогдуулан хяналт шалгалтыг тогтоолд тусгасан хугацаанаас эхлэн хийхээр төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 23 цаг 11 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 23 цаг 15 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 23 цаг 20 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 23 цаг 26 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 23 цаг 44 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 23 цаг 53 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Өчигдөр 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Өчигдөр 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Өчигдөр 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Өчигдөр 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Өчигдөр 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Өчигдөр 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Кристофер Ноланы трауматай Одиссей П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top