x

Бичил уурхай зөвшөөрөгдсөн талбайгаасаа хэтрүүлэн хайлуур жонш олборлож байжээ

Дундговь аймгийн  прокурорын газар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу тус аймгийн Луус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаргал” гэх газарт жонш олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайнууд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаа эсэхийг гэнэтийн байдлаар шалгажээ.

Шалгалтын бүрэлдэхүүнд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч, Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч нарыг болон Луус сумын Засаг дарга, сумын байгаль орчны байцаагч нарыг оролцуулсан байна.

Эрүүгийн мөрдөгч тус бичил уурхайн талбайд үзлэг хийн, холбогдох бичиг баримтыг шалгаж, бичил уурхайн дүгнэлттэй талбайд хэмжилт хийхэд уг талбайгаас хэтрүүлэн олборлолт явуулж, хайлуур жонш олборлон гаргасан зөрчил илэрчээ.

Шалгалтын явцад нөхөрлөлүүдийн ажилтнуудаас тайлбар авч, гаргасан жоншийг битүүмжлэн, сумын байгаль орчны байцаагчид хариуцуулж, хүлээлгэн өгсөн байна. Дүгнэлттэй талбайгаас хэтрүүлэн, зөвшөөрөлгүй жонш олборлосон нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа болон дүгнэлтгүй талбайд жонш олборлох гэрээ байгуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь гэмт хэргийн шинжтэй байх тул дээрх үйлдлийг шалгуулахаар аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шилжүүлж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулж байна гэж Дундговь аймгийн прокурорын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 11 цаг 7 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 11 цаг 14 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 26 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 36 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 50 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 22 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 32 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top