x

Мал аж ахуйн салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх шаардлагатай гэв

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрхлэн гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх замаар мал аж ахуйн салбарыг шинэчлэх нь” сэдэвт илтгэлийг танилцуулах хуралдаан энэ сарын 28-ны өдөр Женев хотноо боллоо.

Олон жилийн турш мал аж ахуйн салбарт боловсруулалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж ирсэн бол Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030 батлагдсанаар эдгээр зорилтуудад хүрэхэд мал аж ахуйн салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чиглүүлж, салбарын хөгжлийг илүү өргөн хүрээнд авч үзэх шаардлагыг бий болгосон талаар тайланд дурджээ. Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэхэд мал аж ахуйн салбар шууд болон шууд бусаар бүх зорилтод хамааралтай байна. Тухайлбал, ажил эрхлэлт, орлого нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, хүүхдийн бие бялдрын хөгжил, боловсролд хувь нэмэр оруулах, хөдөөгийн эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх зэрэг бүх зорилтыг дурдаж болно. Товчдоо Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, салбарыг бүхэлд нь шинэчлэх шаардлага тулгарч байгаа талаар тайланд дурджээ.

Хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн хэлэлцүүлэгчээр оролцож, мал аж ахуйн салбарын Монгол Улсын эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, цаашид хэрэгжүүлэх зорилтуудын талаар танилцуулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 23 цаг 13 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 23 цаг 17 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 23 цаг 22 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 23 цаг 27 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 23 цаг 45 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 23 цаг 55 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Өчигдөр 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Өчигдөр 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Өчигдөр 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Өчигдөр 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Өчигдөр 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Өчигдөр 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Кристофер Ноланы трауматай Одиссей П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top