x

Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 3 хэм хүйтэн байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 7-12 хэм дулаан, Эг-Үүр, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 2 хэм далуунаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: Дөрөвдүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30,31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 30-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 5 цаг 54 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 6 цаг 15 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 6 цаг 22 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 10 цаг 40 мин Бид бол монголоид хүмүүс 10 цаг 53 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 11 цаг 12 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 11 цаг 34 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 11 цаг 52 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 12 цаг 4 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 12 цаг 21 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 12 цаг 21 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 13 цаг 15 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 14 цаг 43 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 15 цаг 39 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна 2026-09-25 Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална 2026-09-25 Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Бид бол монголоид хүмүүс Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top