x

“Агаарын бохирдол ба эрүүл мэнд” сэдэвт эрдэм шинжилгээний чуулган боллоо

Өнөөдөр АШУҮИС-ийн санаачилгаар Ерөнхий сайдын  ивээл дор “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” сэдэвт эрдэм шинжилгээний чуулган боллоо. 

Үндэсний чуулганд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон гадаадын их дээд, сургуулийн профессорууд, эрдэмтэн судлаач, багш нар, оюутан залуус оролцож, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус чуулганы нээлтэд оролцож үг хэлсэн юм. 

Улаанбаатар хотын агаарын бохирдлын чиглэлээр хийсэн судалгааны үр дүн, санал, дүгнэлтийг төр засгийн бодлогод тусгах, хамтран ажиллах зорилгоор уг чуулганыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй.

2018 оны 11 дүгээр сард Женев хотод Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анх удаа “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” глобал чуулганыг зохион байгуулж, 2030 он гэхэд агаарын бохирдлын шалтгаант нас баралтыг бууруулах зорилт дэвшүүлсэн. Монгол Улсын Засгийн газар уг уриалга, зорилтыг хэрэгжүүлэхээр олон талт арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг томоохон хэсэг нь агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөг судлах, судалгааны үр дүнд тулгуурлан бодлогын шийдэл гаргах, амьдралд хэрэгжүүлэх юм.

У.Хүрэлсүх: “Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр судалгааны ажлын үр дүн, техник технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан нэлээд ажил хийхээр төлөвлөсний зэрэгцээ Улаанбаатар хотод энэ оны 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

Түүхий нүүрсний оронд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэнэ. Энэ хэрэглээг хангах зорилготой “Таван толгой түлш” ХХК байгуулсан.

Уг компани нь Багануурын нүүрснээс 2 дахин бага дэгдэмхий бодистой, 6000 килокалори буюу 2 дахин их илчтэй Таван толгойн нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод өвлийн улиралд нэг сая гаруй тонн түүхий нүүрс хэрэглэдэг бол энэхүү сайжруулсан шахмал түлшнээс 600 мянга орчим тонныг хэрэглэх тооцоо гарч байгаа. 

Мөн энэ үзүүлэлт утааны эх үүсвэр болох нүүрсний хэрэглээг хоёр дахин багасгаж байгаа юм. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх хотын удирдлагуудын зохион байгуулалтын ажил одоо чухал хэрэгтэй. Мөн иргэдийн оролцоо, дэмжлэг чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

“Цаашид бидэнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалт, олон нийтийн өргөн оролцоонд тулгуурлан хийх тулгамдсан ажлууд цөөнгүй байна. Та бүхний хийж байгаа судалгааны ажлын үр дүн, санал зөвлөмж гамшгийн хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдлыг бууруулах, хор уршгийг арилгахад онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Төр засгийн аливаа ажил эрдэм шинжилгээ, судалгаанд суурилсан, эрдэмтэн судлаачдынхаа дуу хоолойг сайтар сонсож, олон талаас нь нягтлан, шинжлэх ухаан, техник технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилд тулгуурласан байвал илүү үр дүнд хүрдгийг манай Засгийн газар байнга анхааралдаа байлгах болно” гэлээ.

Чуулганд  2007 оны Нобелийн Энхтайвны шагналтан, АНУ-ын Беркелейн Калифорнийн их сургуулийн профессор Кирк Смит хүндэт илтгэгчээр уригдан оролцож, Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө ба агаарын бохирдлыг бууруулах шийдлийн талаар илтгэл тавьсан юм.

Кирк Смит 2011 оноос Монгол Улс, ялангуяа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн судалгааны багтай хамтран ажиллаж “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл” судалгааны хүрээнд хоёр томоохон загвар гарган уушгины хатгаа, зүрх судасны эмгэг, уушгины хавдар зэрэгтэй холбон судалж, 2024 он хүртэл агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах талаар бодлогын арга хэмжээний томоохон шийдлийг зөвлөмж болгон гаргасан байна.

Мөн жирэмсэн эх, хүүхдэд үзүүлэх нөлөөллийн чиглэлээр монгол эрдэмтэдтэй хамтран судалгаа хийдэг Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Давид Варбуртонтус тус арга хэмжээнд оролцлоо.

- 2016 оны байдлаар агаарын бохирдол нь нийслэлийн хүн амын амьсгалын замын өвчлөлийн 53 хувь, зүрх судасны өвчлөлийн 20 хувь, уушигны хавдрын 40 хувь, нийт нас баралтын 34 хувийн шалтгаан болж байна.

- Агаарын бохирдлын улмаас дэлхий дахинд жил бүр 7 сая хүн нас барж, 10 хүн тутмын 9 нь маш ихээр бохирдсон агаараар амьсгалж байна. Ялангуяа Ази, Африкийн бага ба дунд орлоготой улс орнуудад агаарын бохирдлын шалтгаант нас баралтыг эзэлж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 11 цаг 8 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 11 цаг 16 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 27 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 37 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 51 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 23 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 33 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top