x

Хүний ясанд генетикийн судалгаа хийж, овог аймгийнхны талаар бүрэн мэдээлэл авах боломж бүрджээ

"Соёлын өвийг судалж хамгаалах Монгол-Солонгосын хамтарсан судалгаа" эрдэм шинжилгээний хурал боллоо. Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн нь БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран “Соёлын өвийг судалж хамгаалах” эрдэм шинжилгээний төслийг 10 дахь  жилдээ  амжилттай хэрэгжүүлж байна.

Анх 2008 оны 10-р сард БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан И Сан Жүн тэргүүтэй төлөөлөгчид Монголд ирж ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй гэрээ хийж хамтарсан судалгааны ажил эхэлсэн юм.

Тус төсөл нь Монгол Алтайн бүс нутагт хайгуул судалгаа хийж археологийн дурсгалуудыг бүртгэн баримтжуулж, археологийн дурсгалуудын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, зарим археологийн дурсгалыг малтан судалж түүний үр дүнд илэрсэн хүн, малын ясны дээжид лабораторийн нарийн шинжилгээ хийж Монгол Алтайн нурууны бүс нутгийн эртний нүүдэлчдийн угсаа гарвалыг судлан тогтоох зорилготой ажиллаж байна.

2009-2013 оны хооронд тус төслийн хүрээнд генетикийн бие даасан шинжилгээний анги Монголын баруун, зүүн, төв, хойд хэсгүүдэд ажиллаж нутгийн иргэдээс шинжилгээний дээж авч генетикийн судалгааны материал цуглуулсан бөгөөд тэдгээрийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авч, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн сэргээн засварлалт, антропологийн хэлтэст илгээгээд байгаа аж. Одоо генетикийн судалгааны ажлын тайланг “Монголын палеоантропологийн судалгаа” нэртэйгээр цувралаар хэвлэж эхлээд байна.

Энэхүү хамтарсан төслийн хүрээнд 2009-2013 онд урьд өмнө судалгааны хүрээнд ороогүй олон арван дурсгалыг шинээр илрүүлсэн нь Алтайн нурууны бүс нутгийн эртний түүхийг судлахад чухал эх хэрэглэгдэхүүн болж байна. Археологийн хайгуул судалгааны явцад Говь-Алтай аймгийн 18 сумын нутгаас нийт 5000 орчим дурсгал илрүүлэн бүртгэсэн. Хамтарсан судалгааны ажлын нэг гол үр дүн бол түүх, соёлын эдгээр гайхамшигт дурсгалуудыг устаж үгүй болохоос нь өмнө бүртгэн баримтжуулж, цаашдын судалгаа шинжилгээ, сурталчилгааны ажлын тулгуур үндэс болох бүртгэл мэдээллийн сантай болсонд оршиж байгаа юм.

2015 онд Монгол Алтайн нурууны бүс нутагт түрүү төмрийн үед холбогдох пазырыкийн соёлын булшны хайгуул судалгаа хийж улмаар 2016-2018 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Шивээт хайрхан уулын өвөр Хар салаа голын хөндийд 7 пазырык булш, мөн НТ II-III зууны үеийн эртний нүүдэлчдийн түүхэнд холбогдох 7 булш малтан судлаад байна. Ийнхүү Шивээт хайрхан уулын дурсгалт газарт буй түрүү төмрийн үе болон түүнээс хойшхи үед холбогдох археологийн дурсгалуудыг цогц байдлаар бүгдийг малтан судалж дуусгажээ. Ингэснээр нэг оршуулгын газраас илэрч олдсон бүх хүний ясанд генетикийн, олдвор хэрэглэгдэхүүнд харьцуулсан судалгаа хийж тухайн бүс нутагт амьдарч байсан хүмүүс, овог аймгийнхны талаар бүрэн мэдээлэл авах боломжтой болсон юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (130.225.98.207)
    Энэ мэтийн балар мунхаг улс хөдөөг хотгүй их байна. Түгээмэл боловсролоос хоцорсон, хэн дуртай нь очоод элдэв юм яриад мунхруулахад үлэмж амархан, мулгуу балмад бүдүүлэг.Ялангуяа 2-3 үеээрээ тийм бол бүүр хэцүү. Ийм улс л хөдөө орон нутгаар ажлаа хийж яваа эрдэмтэд судлаачдыг айлгаж дээрэлхэдэг, зодож хөөж туудаг нь хэрээс хэтэрсэн. Тийм мөртлөө 10 жил ч төгсөөгүй, өөртэйгээ адил бичиг үсгийн боловсрол ч үгүй лам нэртэй зальт этгээдүүдийг их эрдэм номтой хэмээн шууд бодно. Геологи газар зүй, ургамал амьтны судлаач нар ямар хүнд хэцүү байдалд ордогыг бүгд мэднэ. Харанхуй балар бүдүүлэг иргэн ч гэж хэлэхэд хэцүү хүн-амьтадыг албадан боловсрол олгодог, сурахгүй бол ажил төрөл цалин мөнгөтэй нь дам ярьдаг байвал яадаг юм бол гэж бодох юм. Гэвч бас хүний эрх чөлөө гэх болов уу?
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Shaarigaa ulee. (103.229.121.169)
    Za hudlaa shinjilgee sudalgaa nerteigeer bulsh uhagsad olsnoo hurdhan shig hil davuulj heden haltar togrog bolgoh zorilgotoi lalruud Uvsaar bitgii ireerei tolgoig chini haga tsohino shoo! Bid henii ur udam gedgee heneer ch zaalgalgui sain medej baigaa.
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
    • мулгуугийн туйл болсон хар хог вэ, тэндээ байж байгаарай, битгий нааш ирээрэй.
      2019 оны 03 сарын 29
  • Жирийн судлаач хүн (130.225.98.207)
    Энэ мэт хамтарсан судалгаа нэг талаар сайхан хэрэг боловч, монголын эрдэмтэд өөрсдөө эхэлж хөндөх ёстой, өөр хэнд ч үзүүлж харуулах эсвэл тусламж хүсэх шаардлагагүй ажлууд байдаг. Монголын төр засаг болон нийт ард иргэд шинжэх ухаан боловсролыг үл ойшоодог, их сургуулиуд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, эрдэмтэд судлаачдийг ямагт элдэвлэн доромжилж харааж зүхэж суудаг, шаардлагатай ажиллах нөхцөл бололцоог хааж боодог учраас гадны судлагааны байгууллагууд эсвэл псевдо шинжлэх ухааныхан ашиг хонжоо хайсан тонуулчин дээрэмчин, зальт этгээдүүд хойморт заларсан байна. Үүнийхээ горийг та нар хангалттай амсах болно оо.
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 11 цаг 9 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 11 цаг 17 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 28 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 38 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 52 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 24 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 34 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top