x

Орон байр, автомашинаас эд зүйл хулгайлдаг 16-21 насны этгээдүүдийг илрүүлжээ

Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс автомашин, орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг 16-21 насны этгээдүүдийг олж илрүүлжээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Б нь 2019 оны нэгдүгээр сараас хойш нийслэл хотын Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр явж, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, гар утас, бэлэн мөнгө, алт мөнгө, үнэт эдлэл зэрэг эд зүйлс хулгайлж 27 удаагийн үйлдлээр иргэдэд 50 орчим сая төгрөгний хохирол учруулсныг тогтоон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлж, мөрдөн шалгалтын үйл ажиллагааг явуулж байна.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд оршин суух иргэн А, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд оршин суух иргэн Л, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд оршин  суух иргэн Ө, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд оршин суух иргэн Д нар нь Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар иргэдийн авто машины LED гэрэл, аккумлятор, эд зүйлсийг хулгайлах 30 гаруй удаагийн үйлдлийг тус тус илрүүлэн холбогдох цагдаагийн хэлтсүүдэд шилжүүлж, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд “Эрүүгийн хуулийн 17.1.1 Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байдаг.

Цагдаагийн Ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 11 цаг 4 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 11 цаг 12 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 23 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 33 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 47 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 19 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 29 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top