x

АТГ “Сайн сургууль” хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллаж байна

“Авлигын тэмцэх үндэсний хөтөлбөр”-т боловсролын байгууллага болон гэр бүлээр дамжуулан авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ зохион байгуулах, авлигын эсрэг боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, стандартад тусгахаар төлөвлөсөн байдаг.

Энэ зорилтын хүрээнд Авлигатай тэмцэх газар “Lead Mongolia-2018" хөтөлбөрийн Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг багтай хамтран "Сайн сургууль" төслийг Нийслэлийн 84 дүгээр сургууль, 23 дугаар сургууль болон Дундговь аймгийн 1 дүгээр сургууль дээр хэрэгжүүлж эхэллээ.

“Сайн сургууль” хөтөлбөрийн 23 дугаар сургууль дээрх нээлтийн үйл ажиллагаа 03 дугаар сарын 22-ны өдөр болов. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатар нээж үг хэлэхдээ “Аливаа байгууллага, нийгмийн дээд үнэт зүйл нь хүмүүсийн хоорондын харилцааны шударга байдал, нийгэмд амьдрах, хөгжих тэгш боломж бөгөөд Монгол улсад сургуулийн өмнөх болон ерөнхий, дээд боловсролын 2300 орчим байгууллагад сурч, боловсорч буй 1 сая орчим хүүхэд, залуусаар дамжуулан ирээдүйн шударга нийгмийг цогцлоох боломж бий, тийм ч учраас Авлигатай тэмцэх газар уг төслийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж байгаа” гэдгийг онцолсон.

Энэ үеэр хүний эрхийн активист, судлаач Б.Болорсайхан сурагчдад зориулан “Авлигагүй нийгмийг бүтээхэд миний оролцоо” сэдвээр сургалт хийв. Төслийн арга хэмжээ Дундговь аймгийн 1 дүгээр сургууль дээр үргэлжлэн явагдах юм. Сурагчид болон багш нарт зориулсан сургалт, дадлага ажил зохион байгуулагдана.

Авлигын эсрэг ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, шударга ёсны талаарх боловсрол олгох үйл ажиллагааг багш, сурагч, эцэг эхийн оролцоонд тулгуурлан зохион байгуулж, тэдний санал, хүсэлтийг сонсож, улмаар холбогдох эрх зүйн актад тусгуулахаар зорьж байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.

Авлигатай тэмцэх газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 11 цаг 6 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 11 цаг 14 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 25 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 35 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 49 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 21 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 31 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top