x

Түүхий нүүрсний хориглолтод хяналт тавихаар долоон постод 24 улсын байцаагч ажиллана

Нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцтай танилцаж, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын тухай танилцуулгыг сонсов.

Засгийн газрын 62 дугаар тогтоолд нийслэлд байрлах эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, мөн Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс бусад төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс худалдахыг хориглосон байгаа. Тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тодорхой ажлууд хийгдэж байна. Тухайлбал нийт долоон шалган нэвтрүүлэх постод 24 улсын байцаагч ажиллуулахаар төлөвлөсөн. Мөн аж ахуйн нэгжүүдэд нүүрсний татан авалт хийх хуваарь гарган ажиллах болно гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Түүхийн нүүрсний хэрэглээг хориглосонтой холбогдуулан хяналт шалгалтыг тогтоолд тусгасан хугацаанаас эхлэн хийхээр төлөвлөжээ.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлын явц болон төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гантулга танилцуулав. Тэрбээр “Төлөвлөгөөний дагуу найман чиглэлд 32 ажил хийгдэнэ. Дээрх ажлыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд айл өрх болон аж ахуйн нэгжийн хэрэглээний бодит судалгааг гаргаж түүнд тулгуурлан ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна” хэмээн онцолсон юм.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурлын Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны дарга Л.Нарантуяа ажлын хүрээнд гарч буй тоон болон бусад мэдээллийг тодорхой болгох, хэрэгжсэн ажлын үр дүнг нарийвчлалтай тайлагнах зэрэг ажил үүргийн чиглэл өглөө.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 11 цаг 4 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 11 цаг 12 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 23 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 33 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 47 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 19 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 29 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top