x

Нийслэлд стандарт, аюулгүй байдлыг хэм хэмжээнд нь хүргэх ажлыг эрчимтэй эхлүүлж байна

Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах бидний нэрлэж заншснаар "Хүнсний 20"-ийн өмнөх явган зорчигчийн нүхэн гарцыг шинэчлэн засварлах ажлыг өчигдрөөс эхлүүлээд байгаа.

Нүхэн гарц нь 1988 онд ашиглалтад орсон цагаасаа дорвитой засвар, үйлчилгээ хийгдэж байгаагүйн улмаас хана явган шат нь эвдэрч нурах болсон, борооны ус зайлуулах систем нь эвдэрсэн, гэрэлтүүлгийн системгүй болсны улмаас иргэдийн аюулгүй байдал болон автозамын бүрэн бүтэн байдалд аюултай байдал үүсгэх магадлалтай болсон тул иж бүрэн засвар хийх шаардлага үүсээд байсан юм.

2018, 2019 онд мэргэжлийн хяналтын байцаагчид нүхэн гарц нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, аюултай орчин бүрдээд байгааг холбогдох ажилтнуудад мэдэгдэж байжээ. Уг нүхэн гарц ямар нэгэн худалдаа үйлчилгээ явуулах зориулалтгүй боловч хүнс, тоглоом бэлэг дурсгалын худалдаа эрхэлдэг зэрэг зөрчил байгаа аж.

“Цаашлаад нийслэл, дүүргүүдийн хэмжээнд тохижилт, үйлчилгээний болон иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлууд хийгдэнэ. Замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, зам, талбайн цэвэрлэгээг сайжруулах, шаардлагатай бол цэвэрлэгээний машин техникийг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй амар тайван амьдрах нөхцөл бололцоог дээшлүүлэхийн тулд Улаанбаатар хотод стандарт, аюулгүй байдлыг хэм хэмжээнд нь хүргэх ажлыг эрчимтэй эхлүүлж байна” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ярилаа.

"Хүнсний 20"-ийн өмнөх нүхэн гарцны барилгын ажлыг нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэх даалгаварыг холбогдох албан тушаалтнуудад өгч ажиллалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 11 цаг 26 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 11 цаг 33 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 44 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 54 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 13 цаг 8 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 40 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 50 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top