x

“Утаагүй галт тэрэг” төслийг хэрэгжүүлж эхэллээ

Агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийнхэн утаа бууруулах дэвшилтэд технологи турших "Утаагүй вагон" төсөл хэрэгжүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, Япон улсын "Эм Ай Эс" компанитай хамтран ажиллаж буй. Энэ хүрээндээ эхний ээлжинд зорчигч тээвэрлэх 20 галт тэргэний янданд Япон улсын "Japan Flare" төхөөрөмж суурилуулан өчигдөрөөс хөдөлгөөнд оролцуулж эхлэв. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс төслийн үйл явцын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах эл төслийн нийслэлийн ЗДТГ-аас дэмжиж 10 галт тэргэнд төхөөрөмж суурилуулахад шаардлагатай 140 сая төгрөгийн санхүүжилт шийдэж өгсөн юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан төслийн талаар "Улаанбаатар төмөр замын зорчигчийн галт тэрэгнүүд галлагааны улиралд 10 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж, тэр хэмжээгээр агаарыг бохирдуулж байгаа. Туршилтаар суурилуулсан уг төхөөрөмж нь зууханд дутуу шатсан угаарын хийг яндангаар гарах явцад өндөр дулааны хүчээр шатааж, түүнд агуулагдаж байгаа нарийн тоосонцорын хэмжээг бууруулдаг дэвшилтэд технологи. Утааг бодитоор бууруулж байгаа нь батлагдсан учраас холбогдох яам, газартай хамтран цаашдаа энэ төслийг үргэлжлүүлнэ" гэсэн юм.

"Улаанбаатар төмөр зам" ХНН нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, зорчигч тээврийн 282 галт тэрэг галласны улмаас тухайн дүүргийн дөрвөн хорооны агаарт их хэмжээний тоос, тоосонцор тархдаг нь 3500 орчим айлын яндангаас гарах утааны хэмжээтэй тэнцэнэ гэсэн судалгаа бий.

Тодруулбал, Баруун дөрвөн зам, Х хороолол, 25 дугаар эмийн сан орчмын агаар бохирдол ихтэй байдаг гэсэн үг. Тэгвэл “Japan Flare” төхөөрөмжийг галт тэрэгний янданд суурилуулснаар гарах угаарын хийн агууламж 8.8, хүхрийн давхар исэл 4.1, агаарт тархах тоосонцор 12 дахин буурах юм байна.

Хамгийн гол нь нэг вагоны хоногт ашиглах нүүрс 40 хувиар буурч байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 11 цаг 23 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 11 цаг 31 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 42 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 52 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 13 цаг 6 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 38 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 48 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top