x

Мотоциклтой явж байгаад онхолдож 27 настай залуу амиа алджээ

Энэ сарын 23, 24-ний буюу амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 468 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 319 дуудлагыг хүлээн авч шалгасан дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгаж ажиллажээ.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 11 хүн гэмтэж, бэртсэн ба орон нутагт нэг хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • Баянхонгор аймгийн нутаг “Хар чулуут” гэх газар шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 27 настай А-н амь нас хохирсон.

  • БГД-ийн нутаг 25-р эмийн сангийн уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь унадаг дугуй унаж явсан 21 настай Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж T.Ractis маркийн автомашины жолооч үйлдсэн болохыг тогтоосон байна.

2018 оны байдлаар МУ-д 55926 мотоцикл бүртгэлтэй байгаагийн 86,4% буюу 48333 нь орон нутагт замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хөдөө, орон нутгийн замд мотоциклтой холбоотой осол, хэрэг ихээр бүртгэгдэх нөхцөл болж байна. Тэр дундаа Баян-Өлгий, Өвөрхангай, Төв, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Увс аймгуудын мотоциклын хэрэглээ бусад аймгуудаас илүү байна. Иймд иргэд мотоциклоо улсын бүртгэлд бүртгүүлэх, унаж хэрэглэхдээ хамгаалалтын малгай, бусад хамгаалах хэрэгслийг хэрэглэх зэргээр аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослын найм нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 осол нь мөргөлдөх хэлбэрээ, үл хөдлөх зүйл мөргөсөн хоёр осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 11 цаг 24 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 11 цаг 32 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 43 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 53 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 13 цаг 7 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 39 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 49 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top