x

"Хүрээ" амаржих газрыг “Хангарди” одонгоор шагнана

НИТХ-ын Тэргүүлэгчдийн баасан гаригт болсон хурлаар нийслэлийн Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийснийг сонсож, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах, нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгийг шилжүүлэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэв.

Өнгөрөгч хугацаанд нийслэлийн ОБГ-т ирсэн гал түймрийн дуудлагын тоо өссөн үзүүлэлттэй гарчээ. Хуурайшилттай холбоотойгоор гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд хуурайшилтын түвшин аюултай буюу III зэрэгт хүрснийг тус газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн онцгойлон хэллээ. Иймд аж ахуйн нэгж, байгууллага иргэдийг гал түймрийн аюулаас сэргийлж байхыг сануулав.

Мөн дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт зохион байгуулах ажлын хүрээнд хийгдэж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Хуралдаанаар цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах асуудлыг нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар танилцууллаа. Тус албыг тодорхой шалтгаанаар дүйцүүлэн хаах боломжтой. Тухайлбал, сүм, хийдэд шавилан сууж буй лам, ёс зүйн зөрчилтэй гэдэг нь шүүхээр батлагдсан тохиолдолд тухайн иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаах юм. Энэ удаад нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтдээ 54 иргэн тус албыг хаахаар боллоо.

Мөн тус хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун "Хүрээ" амаржих газрын 60 жилийн ойг тохиолдуулан “Хангарди” одонгоор шагнах санал оруулсаныг олонхи дэмжиж баталлаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээндээ ажлын хариуцлага алдаж, эх үрийн эндэгдэл гаргахгүй, ёс зүйн харилцаа, хандлагаа дээшлүүлэн ажиллахыг нийслэлийн ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчид онцгойлон анхаарууллаа.

Түүнчлэн хуралдаанаар Хан-Уул дүүрэг дэх нийслэлийн салбар номын санг Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав агсны нэрэмжит болгох шийдвэр гаргалаа.

Номын сангийн орчин нөхцөл, иргэдэд үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааг илүү олон талт байлгах, тэдний сонирхолыг татахад анхаарч, бүтээлч ажиллах хэрэгтэй гэдгийг Тэргүүлэгчид холбогдох албаныханд хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 11 цаг 23 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 11 цаг 31 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 42 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 52 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 13 цаг 6 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 38 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 48 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top