x

Монгол, Казахстаны хооронд ачаа тээвэрлэх зөвшөөрлийн бичгийг 200-аар нэмэгдүүлнэ

Олон улсын зорчигчид автотээврээр ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, автотээврээр Монгол, Казахстаны хооронд хийгдэж буй тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх талаар Монгол-Казахстаны Тээврийн хамтарсан хорооны хоёр дахь удаагийн хурал боллоо. 

Энэхүү уулзалт нь гуравдугаар сарын 14-өөс 15-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод зохион байгуулагдсан бөгөөд долоон жилийн дараа дахин зохиогдож байгаагаар онцлог болов.

Уулзалтад Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Гантулга тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцлоо. Казахстаны талаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яамны Тээврийн хорооны орлогч дарга Сабитов Даурен, Казахстан Улсын Тээврийн холбоо болон тээвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл байлцав.

Уулзалтаар хоёр тал, Монгол-Казахстаны хооронд хийгдэж буй тээвэрлэлтийн хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгааг цохон тэмдэглээд, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс хоёр улсын хооронд ачаа тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн тоог 200 ширхгээр, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн тоог 25 ширхгээр тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.Үүнээс гадна талууд тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан гуравдагч орноос Монгол, Казахстан Улсууд руу ачаа тээвэрлэлт гүйцэтгэх шинэ төрлийн зөвшөөрлийн бичиг ашиглахаар хэлэлцэв.

Энэхүү зөвшөөрлийн бичгийг ашиглаж эхэлснээр монголын тээвэрлэгчид ОХУ, БНХАУ болон бусад гуравдагч улсаас Бүгд Найрамдах Казахстан Улс руу ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдэх юм.

Монгол-Казахстаны хооронд зорчиж буй иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Алмата хотын чиглэлд зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг ойрын хугацаанд эхлүүлэхээр тохиров.

Түүнчлэн Монголын талаас автотээврийн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд талууд цаашид энэ чиглэлд идэвхтэй анхаарч ажиллахаар болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 12 цаг 4 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 12 цаг 12 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 12 цаг 23 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 13 цаг 33 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 13 цаг 47 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 14 цаг 19 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 14 цаг 29 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top