x

Согтуу үедээ машин жолоодсоны улмаас онхолдож хоёр хүн амиа алджээ

2019 оны гуравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1,198 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 826 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгажээ.

Ослын улмаас нийслэлд 4 хүний амь нас хохирч, 41 хүн гэмтэж, бэртсэн бол орон нутагт 6 хүний амь нас хохирчээ.

  • СХД-ийн нутаг “Монгол наадам” цогцолбор орох замд амины T.Mark2 автомашин онхолдож зорчигч 20 настай О, 13 настай Д нарын 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн ба жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон байна,

  • Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг шороон замд Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 21 настай Т-н амь нас хохирсон,

  • СХД-ийн нутаг Зүүн салааны шинэ эцэст марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж H.Aero city маркийн автобусны жолооч үйлдсэн болохыг тогтоосон байна. 

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын үйлдэгдсэн хэлбэрийг авч үзвэл явган зорчигч мөргөсөн 1, автомашинтай мөргөлдсөн 1 осол бол дийлэнх хувийг буюу 4 осол нь онхолдох хэлбэрээр гарчээ. Энэ хэлбэрийн осол гарах гол шалтгаанууд нь тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсноос шалтгаалж байна. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослын 23 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 39 осол нь мөргөлдсөн, онхолдох хэлбэрээр 3 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 5 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байгаа аж.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 191 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилжээ.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 8.9 хувиар, гэмтсэн хүний тоо 57.6 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 2.3 дахин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 27.3 хувиар өссөн байна.  

Эх сурвалж: ТЦА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 12 цаг 3 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 12 цаг 11 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 12 цаг 22 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 13 цаг 32 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 13 цаг 46 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 14 цаг 18 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 14 цаг 28 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top