x

ЖАЙКА-гийн дарга Сато Мүцүмийг “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнажээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Японы ОУХАБ ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Сато Мүцүмийг хүлээн авч уулзлаа.

Ноён Сато Мүцүми нь 2015 оны 3 дугаар сард Монгол Улсад томилогдож ирсэн. Энэ хугацаанд манай улсын хөгжилд томоохон хувь нэмэр болохуйц төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Уулзалтын эхэнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Таныг Монгол Улсад ажиллах хугацаанд нийгэм, улс төрийн байдал тогтворгүй байсанд уучлал хүсэж байна. Аливаа улсын хөгжлийн явцад тохиолддог саад бэрхшээлийг ойлгож, тогтворгүй нөхцөл байдлыг сөрөн олон сайн төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан таны манай улсад оруулсан хувь нэмэр их гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.

Одоогийн байдлаар тус яам ЖАЙКА-тай хамтран нийтдээ 8 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнээс буцалтгүй тусламжийн хүрээнд Япон-Монголын сургалтын эмнэлэг барих төсөл, Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр болон Улаанбаатар хотын бага, дунд сургуулийн барилга барих төсөл /3 төсөл/ хэрэгжүүлж байгаа бол Техникийн хамтын ажиллагааны хүрээнд 4 төсөл,  хөнгөлөлттэй зээлээр Инженерийн дээд боловсролын дэмжих төсөл амжилттай хэрэгжиж байна.

Монгол Улсын боловсролын салбарын хөгжил, хоёр орны ард түмний хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, тус яамнаас Японы Жайка-тай хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, ирээдүйд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг өндрөөр үнэлж ноён Сато Мүцүмийг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнаж, үнэмлэх олгосон юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 12 цаг 3 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 12 цаг 11 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 12 цаг 22 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 13 цаг 32 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 13 цаг 46 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 14 цаг 18 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 14 цаг 28 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top