x

Хүүхэд хүчирхийлүүлж, зэрэмдэглүүлсэн тохиолдлыг тоолсоор л суух уу

Манай улсад хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртөх явдал улам бүр гаарлаа. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагчийг багш нь зодож, улмаар элэг нь бяцарсан гэх оноштойгоор хагалгаанд ороод байгаа. Мөн дөрвөн настай хүүг хойд эцэг нь “Орондоо шээлээ” хэмээн хоёр ч хүнд хагалгаанд орж, сэхээн амьдруулах тасагт хэд хоног ухаангүй хэвтэх хүртэл нь зодсон хэрэг гарав. Энэ хэрэг нийгмийг цочирдуулахтай зэрэгцэн найман настай охиныг төрсөн эцэг нь удаа дараа хүчирхийлсэн гэх сэтгэл өвтгөсөн мэдээллийг албаныхан ярилаа.

Сүүлийн долоо хоног хүрэхгүй хугацаанд дээрх хэргүүд ар араасаа гарсан нь Монголд хүүхдийн хүчирхийлэл, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг илтгэж буй тодорхой баримт юм. Үүнийг бататгах гэсэн шиг хууль, хяналтын байгууллагынхан зарим хэвлэлд “Энэ оны эхний хоёр сарын байдлаар 4-17 насны 69 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг шалгаж байна” хэмээн мэдээлэл өгчээ.

Энд нэг зүйлийг онцлоход дээрх тоо бол зөвхөн хууль, хяналтын байгууллагад хэн нэгэн хандсанаар ил болсон гэмт хэргийн тоо. Үүний цаана далд хэлбэрээр одоог хүртэл хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсээр байгааг мартаж болохгүй. Тэгвэл одоо бид юу хийх ёстой вэ. Инээж, эрхэлж, тоглоод гүйж байх насны алдрай бяцхан үрсээ харгис эцэг, эхийн гарт зодуулж, хүчирхийлүүлсээр байх уу. Үүнд хүүхдийн төлөө сэтэртэй төр, хувийн хэвшлийн байгууллагууд ямар хариулт өгөх вэ.

Бүгдээрээ “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилтийг маш сайн хангах хэрэгтэй” гэсэн хариулт өгөөд л сууж байх уу. Эсвэл 108 тоот дугаарын утаст хэн нэгэн “Тэнд хүүхэд хүчирхийлүүлж, зодуулж байна” гэх дуудлага өгөхийг хүлээгээд суух уу.

"Хүчирхийллийг хэн даврааж байна вэ?"

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Энхбаясгалан “Гэр бүлийн орчинд үйлдэгддэг хүчирхийллийг ихэвчлэн хөрш, ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь л хуулийн байгууллагад хандаж илчилдэг. Учир нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй нийт эмэгтэйчүүд, хүүхдүүдийн олонх нь амьдралын баталгаажих түвшин доогуур, хүчирхийлэгч нь гэр бүлээ тэжээдэг байх нь элбэг.

Энэ тохиолдолд гэр бүлийн хүн нь дийлэнхдээ тэвчих замыг сонгосон байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Тэд “Хэрэв миний хүүхдийг хүчирхийлээд байна гээд цагдаад мэдэгдвэл орлогын эх үүсвэргүй болно. Мөн хуулийн байгууллагаас ногдуулсан ямар нэгэн шийтгэлийг хүлээснийхээ дараа бүр илүү хохирол учруулж мэднэ” гэх айдсаасаа болж хэргийг нуун дарагдуулдаг байна.

Энэ нь хүчирхийлэл үйлдэгчийг улам өөгшүүлж буй нэг хэлбэр” гэв. Түүнчлэн “Хүүхдийг сэтгэл санаа, бие мах бодийн хүчирхийлэлд өртүүлж буй олон шалтгаан бий. Тодруулбал, гэр бүл буруу төлөвлөлт, архины хамаарал, боловсролын байдал, ажилгүйдэл зэрэг нь голлон нөлөөлдөг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг боловсролын нөхцөл байдлаар авч үзвэл бүрэн дунд буюу түүнээс доош боловсролтой эрэгтэйчүүд хүүхдийн эрхийг зөрчих тохиолдол элбэг байдаг” гэсэн юм.

"Эцэг, эхчүүдэд хүчирхийллийн эсрэг нөлөөллийн арга хэмжээ үгүйлэгдэж байна гэв"

Хүүхдийн тусламжийн утас болох 108 дугаарт бүртгэгдсэн дуудлага, мэдээллээс авч үзье. Тус дугаарт 2018 онд бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэх 1,383 дуудлага бүртгэгдсэн.Бэлгийн хүчирхийллийн шинжтэй 300 дуудлага бүртгэгджээ. 2019 он гарсаар бие махбодын хүчирхийлэлд өртсөн 401 дуудлага, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 38 дуудлага бүртгэгдсэн байна.

Дээрх тоон мэдээлэл зөвхөн гурван сарын дотор бүртгэгдсэн дуудлага. Энэ нь цаанаа хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж буйг харуулсаар байна. Гэр бүлийн орчинд үйлдэгдсэн хүүхдийн хүчирхийлэл нийт дуудлагын 79.8 хувийг эзэлдэг байна. Энэ мэт хүүхэд сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэлд өртсөн тоон мэдээлэл хэчнээн л бол хэчнээнийг албаныхан хэлж чадна. Гол нь тэд юу хийж байна вэ. Энэ асуултад хамгийн түрүүнд хариулт авах ёстой газар бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын үндэсний төв билээ. Иймд тус байгууллагаас хүүхдийн хүчирхийллийн эсрэг ямар ажил өрнүүлж байгааг тодрууллаа.

Тус байгууллагаас “Гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд холбогдох байгууллагуудын оролцоо хийж хэрэгжүүлж буй ажил туйлын чухал. Төрийн байгууллагуудын харьяа жижиг нэгж болох дүүрэг, хороодын Засаг дарга, өрхийн эмч, цагдаа нарыг чадавхжуулж ажиллах шаардлагатай. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ЦЕГ, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх уулзалт хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулсан. Энэ бол хүүхэд хүчирхийллийн эсрэг хийж буй ажлын нэгээхэн хэсэг.

Тухайн хэлэлцүүлэг нь есөн дүүрэгт өрнөсөн бөгөөд дүүрэг тус бүр 630 хүнийг хэлэлцүүлэгт оролцуулж хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн хор хөнөөлийн талаар мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулсан. Мөн улсын хэмжээнд “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сургалт зохион байгууллаа. Сургалтад 53 мянган эцэг, эх хамрагдаж сургуулийн өмнөх болоод Ерөнхий боловсролын сургуулийн 820 багш, сурган хүмүүжүүлэгчийг хамруулсан. Эерэг арга гэдэг нь хүүхдийг зодож, тамлах биш, аливаа асуудлыг хэлж ойлгуулах нь зөв гэдгийг нийт эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдэд түгээхийг зорьсон.

Хүүхдэдээ бие махбодын шийтгэл оногдуулж буй эцэг, эхчүүд өөрсдөө хүчирхийлэлтэй орчинд өссөн байх магадлал өндөр байдаг. Иймд хүүхдүүд, эцэг эхчүүдийн дунд эрх зүйн ойлголт, хүчирхийллийн хор уршгийн талаарх мэдээлэл, сургалтыг байнга зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Мөн гэр бүл, эцэг, эхчүүдэд хүчирхийллийн хор хөнөөлийг ойлгуулах, хүүхдийг хэрхэн зөв хүмүүжүүлж, асран хамгаалах талаарх нөлөөл-лийн арга хэмжээ байнга зохион байгуулах хэрэгтэй” гэсэн юм.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орон даяар зохион байгуулах “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулга 3 цаг 5 мин Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо 5 цаг 20 мин Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт уриалж байна 5 цаг 20 мин Иран улс гал зогсоох хэлэлцээрт Ливаныг багтаах шаардлага тавив 5 цаг 21 мин Улаанбаатар хотын хуучирсан шугам сүлжээг шинэчлэх, засварлах ажил үргэлжилж байна 5 цаг 21 мин Прокурорын байгууллага авлигын 50 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 5 цаг 22 мин Европын Комисс Унгарт олгох зээлээ хойшлуулжээ 5 цаг 23 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны хэлэлцээг дөрөвдүгээр сард эхлүүлнэ 5 цаг 24 мин Насанд хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно 5 цаг 25 мин Зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн "Цагаан хуаран Консалтинг" ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоов 7 цаг 6 мин ХӨСҮТ-ийн хүүхдийн тасгийг иж бүрэн шинэчлэн засварлалаа 7 цаг 18 мин Дэлхийн хотуудын ердөө 14 хувь нь аюулгүй агаараар амьсгалж байна 7 цаг 22 мин Өвөрмонголын Улаан загалмайн нийгэмлэгээс зудад өртсөн малчдад 200 мянган юань хандивлалаа 7 цаг 24 мин Монголын пара таеквондочид “Турк опен”-оос хос мөнгөн медаль хүртлээ 7 цаг 25 мин Гуравдугаар сарын 28-нд нутгийн хойд хагаст цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 28 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо 7 цаг 29 мин Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд танилцууллаа 7 цаг 31 мин Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй 7 цаг 32 мин Зундарь: Амин насны урсгал 9 цаг 26 мин Химийн хорт бодис хууль бусаар хадгалсан гадаадын иргэн, хуулийн этгээдийг торгожээ 9 цаг 48 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Зундарь: Амин насны урсгал Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top