x

Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг энэ сарын 25-наас хаана

Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг хязгаарлаж, зохицуулалт хийх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Замын цагдаагийн баруун урд уулзварын бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй холбоотой Олимпийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Гүүрийн барилгын гүйцэтгэл график хугацаанд тусгасны дагуу 43 хувьтай байгаа аж. Барилгын ажил зогссон байсан үед хөдөлгөөнийг чиглэлийг нэмэгдүүлэх, иргэдийг тав тухтай зорчуулах үүднээс Олимпийн гудамжинд түр зам гарган хөдөлгөөн нэвтрүүлж байсан билээ. Тэгвэл барилгын ажил эхлэхтэй холбогдуулан тус замын хөдөлгөөнийг энэ сарын 25-наас эхлэн хаахаар болжээ.

Хөдөлгөөнийг хаах маршрутад өнгөрсөн жилээс өөрчлөлт орохгүй бөгөөд Нарны зам, Дамдинсүрэнгийн гудамж, Авто замчдын гудамжны хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Харин авто замын хөдөлгөөнийг хааж байгаатай холбогдуулан замын ачаалал, түгжрэл ихэснэ. Хөдөлгөөн хэвийн үргэлжлэх замуудад зарим жолооч нар урсгал сөрөх, эгнээ нэмэх зэрэг байдал ажиглагддаг. Үүнээс үүдэн осол гарах, зохиомол түгжрэл үүсэг асуудал нэмэгддэг учраас жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, бусдыгаа хүндэтгэн оролцохыг уриалж байгаа юм.

Замын цагдаагийн гүүрэн гарц нь нийт 96 тулгуур баганатай, 477 метр урт гүүр. Энэ жил бороо, ус багатай бол 8 дугаар сарын 25 гэхэд гүүрийг нээнэ. Нийт барилгын ажил төлөвлөгөөт хугацаандаа буюу 9 дүгээр сарын 30 гэхэд дуусч гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хүлээн авна гэж тооцож байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 12 цаг 3 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 12 цаг 11 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 12 цаг 22 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 13 цаг 32 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 13 цаг 46 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 14 цаг 18 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 14 цаг 28 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top