x

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гудамж талбайг тохижуулна

Завханы Тосонцэнгэл сум 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн 188.9 сая төгрөгөөр нийтийн биеийн тамир спортын талбай байгуулах, нийтийн эзэмшлийн гудамжны гэрэлтүүлэг, тохижилт, цэцэрлэгжүүлэлтэд зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг сумын аюулгүйн нөөцөд өвс тэжээл бэлтгэх, худалдааны нэгдсэн гудамж талбайг тохижуулах, багуудын тохижилтод зарцуулахаар иргэдийн нийтийн хурлаар дамжуулан иргэдээс санал авч эрэмбэлэн шийдвэрлэсэн байна. Тус сум сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2015-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж баталжээ. Төлөвлөгөөний дагуу “Инженер геодез” ХХК-иар зураг төсөл, хайгуул судалгааны ажлыг гүйцэтгүүлж, жил бүрийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулж байгаа аж.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын “Сумын төвийн шинэчлэл” төслийн таван тэрбум төгрөгийн хөрөнгөөр цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээ, төрийн байгууллагуудыг нэгдсэн халаалтад холбох ажлыг өнгөрсөн жил хийжээ. Цаашид айл өрх, албан байгууллагуудыг цэвэр, бохир усны шугамд холбох, хэрэглэгчдийг жил бүр нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын зорилго нь сумынхаа нутаг дэвсгэрт орчин үеийн хот байгуулалтын бодлогод нийцсэн хүн амын амьдрах таатай орчныг бий болгох явдал юм. Түүнчлэн манай сум баруун талаасаа Увс,Ховд, Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотруу зорчих авто зам дайран өнгөрдөг сум учраас худалдаа үйлчилгээ, гудамж талбайн тохижилт үйлчилгээнд анхаарал хандуулан сүүлийн хоёр жил эрчимтэй тохижилтын ажлыг хийж байна хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 12 цаг 6 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 12 цаг 13 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 12 цаг 25 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 13 цаг 35 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 13 цаг 49 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 14 цаг 21 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 14 цаг 31 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top