x

Агаарт гарах, рашаанд явахад зуныг хүлээх шаардлагагүй

Тэтгэвэртээ сууна гэдэг нь ахмадуудын хувьд амьдрал нь тэр чигтээ “чөлөөт цаг” болж хувирлаа гэсэн үг үү, аль эсвэл...? Тэдэнд үнэхээр чөлөөт цаг гэж байдаг уу? Хэрэв байдаг бол тэд хаана очиж, юу хийдэг вэ?

Лавтай яа, яг одоо хотын даргын дэвшүүлж буй “Шөнийн гудамж”-ыг татан буулгах санаачилга тэтгэврийн хөгшдөд төдийлөн хамаатай биш. Учир нь завтай цагтай байлаа ч хөгшчүүд маань түүгээр үйлчлүүлэх нь таатай ч бус, зохистой ч бус. Үнэндээ ахмад нас гэдэг юу дуртай зүйлээ биш, юу хэрэгтэйгээ сонгох цаг хугацаа билээ. Гэлээ гээд энэ нь гэрээс гарвал цэцэрлэг, сургууль ордог, гэрээс холдвол эмнэлэгт тав хонодог тийм амьдрал байж болохгүй. Тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна нийгэм, соёлын харилцаа, эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэйг битгий мартаарай. 

Ахмад настнуудын эрх нь хүний эрхээс тусгайдаа яригдах сэдэв мөн эсэхийг НҮБ-ын түвшинд хэлэлцээд цаашид дэлхийн хүн амын насны бүтцэд улам бүр “том хэмжээг” эзлэх ахмад настнуудын нийгэм соёлын эрх, эдийн засгийн эрх нь онцгой хамгаалалт шаардаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ахмад настнууд нийгмийн харилцаанаас таслагдаж, гадуурхагдаж, улмаар эдийн засгийн хувьд бусдаас хараат болж байгаа нь тэдний хувьд бусад эрхийн баталгааг хөндсөн явдал гэж үзсэн. Монголд ч энэ үзэгдэл, хандлага дэлхий дахинтай нэг ижил ажиглагддаг. Магадгүй илүү ч хурцаар тавигдах асуудал болов уу.

Монгол Улсад Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 400 гаруй мянган иргэн байгаагийн 244 мянга нь тэтгэврийн зээлтэй гэсэн тоо байна. Бараг талаас илүү хувь нь тэтгэврээ урьдчилан зээлжээ. Тэтгэврийн зээл авах шалтгаан янз бүр. Зарим нь эм тариа, эмчилгээний зардалд, зарим нь цагаан сард, зарим нь үр хүүхдэдээ сургалтын төлбөр, байр, машины лизингт зориулан зээлж байгаа. Гол нь зээлийн хугацаа дуусах хүртэл тэд маань гар дээрээ аваад зарцуулчих таван цаасны мэдэлгүй байх нь. Уг нь тэдэнд мөнгө байвал өөртөө зориулах хүсэл, шаардлага бий шүү дээ.

“Аав, ээж мөнгөөр яах юм бэ. Хоол унд, эм тарианы мөнгө байхад өөр юу хэрэгтэй юм бэ” гэж хүүхдүүд нь боддог. Зарим талаар үнэн. Яагаад гэвэл манайд ахмад настнуудад зориулсан нийгмийн үйлчилгээ ховор. Шуудхан хэлэхэд гэртээ суухаас өөр явах газаргүй, өвдөхгүй байхаас өөр жаргалгүй хүмүүс гэж нийгэм нь тэднийг харж байна. Гэтэл өндөр хөгжилтэй улс орнуудад ахмадууд нь тэтгэврийн насаа жинхэнэ чөлөөт цаг болгон аялж зугаалж, амарч цэнгэж өнгөрөөдөг. Тэдэн шиг үүргэвч үүрээд дэлхийгээр аялахгүй юм гэхэд бид нийгмийн хандлагаа өөрчилбөл манай хөгшчүүдэд боломж бий. Боломж улам бүр нэмэгдэж байгаа. Ахмад настны хэрэгцээ шаардлагыг харгалзсан, төлбөрийн нөхцөлийг нь тэдний боломж, бололцоотой уялдуулсан үйлчилгээнүүд жил бүр нэмэгдэж байгааг хүмүүс тэр бүр анзаардаггүй л болохоос...

Тийм үйлчилгээний тоог энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх “Шаргалжуутын рашаан сувилал”-ын ахмадад зориулсан “Эрүүл цэнгэлтэй хөтөлбөр” нэгээр нэмж байна. Агаар салхинд гарах, рашаан усанд орох нь зөвхөн зуныг хүлээх ажил биш. Зун цагаар амрагч, аялагч, жуулчлагчдын хөл хөдөлгөөн давхцахаас урьтаад Шаргалжуутын рашаан сувилал ахмадуудаа хүлээж авахыг чухалчилжээ. Энэ үеэр эмнэлгийн үйлчилгээгээ илүү нарийн төрөлжүүлэн олон багц эмчилгээг ахмадууддаа хүргэхийг зорьж байна. Мөн рашааны гарц илүү, хүн хөл багатай учраас тав тух талаасаа ч таатай үе. Ахмадад зориулсан энэхүү “Эрүүл цэнгэлтэй” хөтөлбөр энэ гуравдугаар сарын 19-наас эхлээд тавдугаар сарын 17-ныг дуустал нийт найман ээлжээр “Эрүүл цэнгэлтэй” хөтөлбөр үргэлжилнэ. Нэг ээлж 9 хоног байх ба энэ хугацаанд эмчилгээ, сувилгаанаас гадна урлаг, соёлын арга хэмжээнүүдийг ахмадуудад зориулахаар төлөвлөжээ. Нийтийн дуучдын тоглолт, нийтийн дууны караоке, нийтийн бүжиг,урлагийн наадмыг хөтөлбөрт багтаасан байна. Ахмадад зориулсан энэ хөтөлбөрт халамжийн болон бусад зээлийн нөхцөлөөр хамрагдах боломж бас бий.

“Шаргалжуутын рашаан сувилал”-ынхны олон жилийн ажиглалтаар бол хөдөө аймаг, орон нутгийн ахмадуудыг нутгийн удирдлагууд, намын хороод нь илүүтэй анхаарч, жилдээ нэг удаад нэгдсэн шугамаар ахмадуудаа үнэ төлбөргүй амраадаг бол харин хотынхны хувьд ийм дэмжлэг багатай. Тэгэхээр хөдөөгийнхөнтэй харьцуулахад Улаанбаатар агаарын бохирдол, амьдралын өртөг, нийгмийн стресс ихтэй атлаа ахмадуудаа тавих анхаарал, халамж үйлчилгээгээр тааруу байх нь. Бас ахмадууд нь зав багатай. Тэд таксинд явдаг, ТҮЦ-нд суудаг. Заримдаа ач зээгээ сургууль, цэцэрлэгт зөөдөг. Гэхдээ тэд жилдээ нэг удаа агаарт гарах, рашаан сувилалд амрах завтай, бас эрхтэй шүү дээ. 

З.Боргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 13 цаг 15 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 13 цаг 20 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 24 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 31 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 34 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 38 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 42 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 45 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 2 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 19 цаг 16 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 19 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 37 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 42 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 45 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 49 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 57 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top