x

Бадархундага нуураас гаргаж авсан 279 мөнгөн аягыг улсын орлого болгоно

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэр, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан, хойноос нь хөөсөн иргэдийг буудаж алахыг завдсан гэмт хэрэг 2018 оны есдүгээр сарын 09-ний өдөр гарсан. Гэмт этгээдүүдийн хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн юм.

Хэргийг сануулахад, Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэр, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр  Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авахдаа, хойноос нь хөөсөн иргэдийг  буудаж, эд зүйлсийг нь авсан гэмт хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Эл хэргийг Д, Т нарын гурван хүн үйлдсэн бөгөөд хохирогч нарыг “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр буудаж алахыг завдан, эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан байдаг. Түүнчлэн дээрх этгээдүүд галт зэвсэг хэрэглэж хохирогчдоос гар утас, гэрэл зургийн аппарат, “Toyota Landcruiser-200” маркийн автомашин авсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.

Энэ хэргийг Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Ц.Даваабатад гурван жил найман сар хорих ял шийтгэжээ. Харин хэрэг гарах үед түүнтэй хамт байсан хоёр холбогдогчийн үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосон аж.

Шүүхээс тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усанд шумбагчийн хувцас, тусгай хэрэгслийг “Этүгэн” сургуулийн харьяа усан спортын сургалтын төвд буцааж өгөхөөр шийдсэн бол нуураас гаргаж авсан 279 ширхэг мөнгөн аягыг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.126.89.23)
    Толгойг нь илээд л өнгөрч дээ
    2019 оны 03 сарын 17 | Хариулах
  • Иргэн (59.153.87.172)
    Авилга авч төрийн алба залгуулдаг авилгач байцаагч нэртэй байгууллагынхаа, хамт олныхоо нэр төрийг бузарласан шунхлтнтангуудад хатуу шийтгэл ногдуулж бусдад сануулга болгон ТВ-ээр ил тод нээлттэй шүүх хурлыг хийх нь зөв
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
  • MS (84.202.94.198)
    Baigal orchin tseverlesen khund shagnal olgokh kheregtei, Kharin khun buudsan kheregt shiitgel onogduulj bolnoo.
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.42.237)
    Төр арай ч дээ . Овоон дээрээс хүний өргөл түүж идэх тэй адил зүйл
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
    • БАТ & БАТ
      ТѲР ХУРААЖ АВААЛ БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ ? ,БУЦААГААД НУУРАНД НЬ ЭСВЭЛ ЭЗДЭД НЬ БУЦААЖ ѲГѲХ ЁСТОЙ БИШ ҮҮ ? ? ? ГАРГААД ИРСЭН ХҮНД НЬ ЯДАЖ 10 ХУВИЙГ НЬ ѲГЧИХВѲЛ ЯАСАН ЮМ . ЕР НЬ ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР ТѲР АВАХ ЁСТОЙ ГЭЖ ? ? ?
      2019 оны 03 сарын 16
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 12 цаг 4 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 12 цаг 12 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 12 цаг 23 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 13 цаг 33 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 13 цаг 47 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 14 цаг 19 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 14 цаг 29 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top