x

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монголын түүх бол цэргийн түүх

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулганд болсон Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын хуралд хүрэлцэн очиж, мэндчилгээ дэвшүүлэв.

1939, 1945 оны дайны үеийн байлдааны тугуудыг хүндэтгэн залснаар баярын хурал эхэлж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын илтгэл тавьснаар баярын хурал албан ёсоор нээв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, "Монгол цэргийн өдрѳѳр Та бидэнд туурга тусгаар улсыг өвлүүлсэн өвөг дээдсийнхээ, эх орноо амиа дэвсэн хамгаалсан хатан зоригт цэрэг эрсийнхээ үйл хэргийг дурсаж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, эх орноо батлан хамгаалах үйлсийг ѳвлѳн зүтгэж яваа цэргийн албан хаагчиддаа талархах учиртай юм.

Монголын түүх бол Монгол цэргийн түүх. Түүхийн аль ч үед төрийн их үйл хэргийн тулгуур багана, гардан хэрэгжүүлэгч нь Монгол цэрэг байсаар ирсэн юм.

Манай орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан цагаасаа үндэсний язгуур эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бат найдвартай хамгаалж ирсэн дайчин түүхтэй. Орчин цагийн Зэвсэгт хүчний анхны томоохон сорилт нь Халхын голын байлдаан байсан. Энэ онд Халх голын ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байгаа бѳгѳѳд энэ байлдаанд Монголын зэвсэгт хүчин ЗХУ-ын армитай хамтран оролцсоноор  тусгаар улсын статусыг баталгаажуулах урьтал нөхцлийг бүрдүүлэн,  эх орноо батлан хамгаалах чадвартай болохоо дэлхий дахинд илтгэн харуулсан билээ.

Тусгаар тогтнолоо сэргээх, хамгаалах, баталгаажуулах, хүлээн зөвшөөрүүлэх энэ үйл явц нь ээдрээ нугачааг туулан он цагийг элээсээр 1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүн болсноор олон улсад хүлээн зөвшөөрөгдөн баталгаажсан юм.

Дэлхийн улс төрийн нөхцөл өөрчлөгдѳж, хүйтэн дайн төгсгөл болж нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлт явагдснаар улс орныг батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг ашиглах үзэл номлол, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бидэнд бий болсон билээ. Зэвсэгт хүчин цэргийн шинэчлэлийн бодлогыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ үйл явц өнөөдөр ч үргэлжилж байна.

Батлан хамгаалахын багц хуулиар, Зэвсэгт хүчин нь “Хуурай замын цэрэг” болон “Агаарын цэрэг”-ээс бүрдэн, цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага байхаар хуульчилж, “мэргэжлийн цэрэгт суурилсан” байх зарчмыг тунхагласан нь Монгол Улсын төрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байгаа хэрэг юм.

Монгол цэрэг өнөөдөр Монгол Төрийн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг бодитоор хэрэгжүүлж, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах нөхцлийг бүрдүүлэн дэлхийн халуун цэгүүдэд Монгол цэргүүд үүргээ нэр төртэй биелүүлсээр байгааг бахархан тэмдэглэхэд таатай байна. Баяр хүргэе.

Манай Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 17 жилийн хугацаанд цэргийн зөвлөх, ажиглагч, холбогч, штабын офицерууд үүргээ амжилттай гүйцэтгэж буй талаар хошууч генерал Р.Сүхбат илтгэлдээ тодорхой дурдсан.

Монгол Улс түүхэндээ анх удаа газрын тосны боловсруулах үйлдвэртэй болох бүтээн байгуулалтын ажлыг Дорноговь аймгийн Алтанширээт суманд, ойг цэвэрлэн ойн санг хамгаалах, эрүүлжүүлэх, төлөв байдлыг сайжруулах ажлыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаас эхлүүлж, Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжиж байгаа “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчний алба хаагчид гар бие оролцож байна.

Эдгээр бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг бүхий Бүтээн байгуулалт, барилга, инженерийн бие даасан нэгж удахгүй байгуулагдах болно.

Харамсалтай нь, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг болж, хуулийн хүрээнд нэмэлт орлоготой болгохоос гадна мэргэжил эзэмшүүлснээр албанаас чөлөөлөгдсөний дараа нийгмийн баталгаа нь хангагдах эерэг үр дүнтэй энэ бодлогыг хэрэгжүүлэхэд улс тѳржилт, хоосон цэцэрхэл асар их саад учруулж, хугацаа алдуулж байна. 

Та бид хамтдаа зорьсон зорилго, зорилтдоо хүрч бүтээн байгуулалтад дорвитой хувь нэмэр оруулахаа нотлон харуулах болно гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэн дэмжээрэй” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 12 цаг 32 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 12 цаг 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 12 цаг 51 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 14 цаг 1 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 15 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 14 цаг 47 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 14 цаг 57 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top