x

Шунахайн сэдлээр төрсөн эгчийгээ хөнөөсөн залууд бүх насаар нь хорих ял оноолоо

Төрсөн эгчийгээ найзтайгаа нийлэн санаатайгаар амийг нь хөнөөж, цогцсыг нь байранд нь шатаасан хэрэг өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сард гарсан. Энэ сарын 1-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэмт этгээдүүдийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон.

Тэгвэл өчигдөр буюу 2019.03.13-ны өдөр төрсөн эгчийгээ шунахайн сэдлээр галдан шатаасан залууд бүх насаар нь хорих ял Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноолоо. 

Шүүх бүрэлдэхүүнийг шүүгч С.Өсөхбаяр ахалж, улсын яллагчаар Ч.Алтансүх шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр Д.Батсүх, Б.Чулуунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Түвшинтулга нар оролцож, нийт 13 хохирогчтой хурал болжээ. Шүүхээс Д.Батхуяг, О.Энхбаяр нарт бүх насаар нь хорих ял оноогоод байна.

Хэргийг эргэн сануулахад, 2018 оны дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхонд гал гарлаа гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байдаг. Дуудлагын дагуу очиход 27 настай эмэгтэй галд өртөж амиа алдсан байсан бөгөөд цагдаагийн байгууллага шалгахад талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон байна. Улмаар, мөрдөн байцаалт явуулснаар түүний төрсөн дүү болох 20 настай Д.Батхуяг  нь 21 настай найз О.Энхбаярын хамт өс хонзон, шунахайн сэдлээр эгчийнхээ хоолойг нь боож амийг нь хөнөөгөөд хэргийн ул мөрөө баллахын тулд гэрийг нь галдан шатаасан нь тодорхой болсон юм.

Талийгаач эмэгтэй гэртээ ганцаараа амьдардаг байсан бөгөөд амиа алдахаасаа өмнө дансандаа  30 сая төгрөг байршуулсан байжээ. Түүний дүү Д.Батхуяг нь шунахайн сэдлээр бүлэглэн эгчийнхээ амь насыг нь хохироосон болохоо мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.21.104.98)
    халхын шээснүүд явж байна
    2024 оны 12 сарын 23 | Хариулах
  • зочин (64.119.22.235)
    халхын шээснүүд явж байна
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • зочин (103.57.92.140)
    харах царайн халхын шээс хогийн хулгайч байна даа
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 12 цаг 27 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 12 цаг 35 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 12 цаг 46 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 13 цаг 56 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 10 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 14 цаг 42 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 14 цаг 52 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top