x

Монгол цэргийн музейг "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагналаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Монгол Цэргийн музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлиг гаргажээ.

ЗАРЛИГТ:

“…Зэвсэгт хүчний түүхэн хөгжил, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн, бахархан дуурсагдсан үе үеийн баатарлаг дайчдыг алдаршуулах, залуу хойч үедээ эх оронч хүмүүжил олгох үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, цэрэг офицеруудын гавьяа зүтгэлийг үнэлж Монгол цэргийн музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Цэргийн гавьяаны улаан тугийн одонг Монгол цэргийн музейн туганд зүүж, баяр хүргэн үг хэлэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, Монгол цэргийн музейн үе үеийн ажилтан, албан хаагчид Та бүхэнд Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн баярын мэндийг дэвшүүлье.

Монгол цэргийн музейн үе үеийн хамт олны эх оронч, үндэсний үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, улс орныхоо хөгжил дэвшил, батлан хамгаалахын салбарт байгуулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол цэргийн тэмдэглэлт баярын өдрийг нь угтан гардуулан өгч байгаадаа баяртай байна.

Монголын ард түмний цэрэг, эх оронч уламжлал, монгол цэргийн түүх яндашгүй арвин билээ. Монгол цэргийн дайчин түүх, өвөрмөц соёл, нарийн арга ухаан, яруу алдрыг хойч үедээ сурталчлан таниулах үүднээс 1966 онд Монгол цэргийн музей байгуулах тухай анхны түүхэн шийдвэр гарч байжээ. Энэ цаг үеэс хойш тус музей нь цэрэг армийн үүсэл хөгжил, алдар гавьяаг өгүүлэх түүх, соёлын ховор дурсгалуудыг сурвалжлан цуглуулж, соёлын өвийг хадгалан хамгаалж, олон нийтэд сурталчлан таниулж ирлээ.

Ийнхүү хагас зуун жилийн хугацаанд монгол цэргийн түүхийг товчоолж, батлан хамгаалах бодлого, зорилт, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан, музейн хөгжил дэвшилд залуу нас, хөдөлмөр зүтгэл, билиг оюунаа харамгүй зориулж ирсэн үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчдад баярлалаа.

Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан, ажлын амжилтыг хүсэн ерөөе.

Монгол цэргийн яруу алдар бадартугай” гэв.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 12 цаг 29 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 12 цаг 37 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 12 цаг 48 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 13 цаг 58 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 12 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 14 цаг 44 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 14 цаг 54 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top