x

Жуулчдын "Саятан" галт тэрэгний дамжин өнгөрөх тоог нэмэгдүүлнэ

Европ-Азийн хооронд аялдаг “Саятны” гэгдэх галт тэрэгний Монгол Улсаар дамжин өнгөрөх тоог нэмэгдүүлэх боломжтой гэж УБТЗ нийгэмлэгээс мэдэгджээ.

Дээрх галт тэрэг нь Европоос гарч ОХУ-ын нутгаар дамжин Монгол болон БНХАУ хүртэл аялж, замдаа тогтсон графикаар 2-3 хоногоор саатан зогсдог, хоёр тивийг холбосон олон улсын аялал жуулчлалын томоохон маршрутын галт тэрэг юм. Аялагчид өмнө нь төв зогсоолыг эс тооцвол Монгол орныг галт тэрэгний цонхоор ихэвчлэг харж өнгөрдөг, нэг хэсэг нь ОХУ-ын хилээс болон Улаанбаатараас эргээд буцдаг байсан бол одоо уг галт тэрэг манай улсын Замын-Үүд, Цагаанхад зэрэг өртөөнүүд дээр тодорхой цагаар зогсдог болоод байна.

Ингэснээр зорчигчид говийн нар мандахыг харж, манай түүхэн дурсгалт газруудтай танилцаж, байгалийн сайхныг сонирхдог болжээ. Энэ нь манай орныг сонирхон зорих аялагч, жуулчдын тоог нэмэгдүүлнэ гэж УБТЗ нийгэмлэгээс үзэж байна. Тиймээс “Саятны” галт тэргээр зорчин Монгол орныг сонирхон зорих аялагч жуулчдыг тоог нэмэгдүүлэх дээр аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах шаардлага үүсэж байгаа аж. Харин уг галт тэрэгний Монголоор дамжин өнгөрөх тоог долоо хоногт 7 удаа буюу өдөр бүр явж байхаар нэмэгдүүлэх боломжтойг УБТЗ нийгэмлэгийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Н.Ганболд мэдэгдэж байна. Одоо уг галт тэрэг долоо хоногт хоёр удаа явж байгаа юм.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 8 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 13 цаг 16 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 13 цаг 27 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 14 цаг 37 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 51 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 23 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 15 цаг 33 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top