x

МИАТ Boeing 737 Max 8 загварын нисэх онгоцны нислэгийг түр хугацаагаар зогсоолоо

ИНЕГ-аас МИАТ авиа компанид ашиглаж байгаа "Boeing-737 МАХ-8" загварын агаарын хөлгийн нислэгийг өнөөдрөөс түр хугацаагаар зогсоолоо. Өчигдөр Этиопын иргэний агаарын тээврийн нисэх онгоц осолдож 157 хүний амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болоод байна. Тэгвэл энэ нь сүүлийн таван сарын дотор Boeing 737 Max 8 загварын нисэх онгоц хоёр дахь удаагаа осолдсон тохиолдол болж байна. 

Тодруулбал, Өнгөрсөн оны аравдугаар сард Lion Air компанийн ийм онгоц Индонезийн нийслэлээс хөөрөөд удалгүй осолдож 189 хүний амь үрэгдсэн юм. 

Мөн энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Хятадын иргэний агаарын тээврийн зохицуулах газар өнөөдөр өглөө Boeing 737 Max загварын онгоцны нислэгийг 18:00 цагаас өмнө зогсоожээ. 

Үүнтэй холбогдуулан дээрх агаарын хөлгийг үйлдвэрлэгч "Boeing" компаниас зөвлөмж гарах хүртэл тус загварын онгоцыг манай улс ашиглахгүй байх шийдвэр гаргажээ.

Манай улс “Boeing 737 MAX-8” загварын орчин үеийн нэг онгоцтой бөгөөд тус онгоцыг МИАТ компани өнгөрсөн сарын 1-нд "Боинг" компаниас хүлээн авсан юм. Энэхүү загвар нь 2016 оноос үйлчилгээнд гарсан, Боинг компанийн хамгийн сүүлийн үеийн онгоц юм байна.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр "Индонезид болсон ослын шалтгаан 100 хувь эцэслэж гараагүй байна. Мөн өчигдөр болсон ослын шалтгаан гарах болоогүй ч бид Boeing компанид хандан тайлбар хүсээд байна. Одоогоор хариу ирээгүй байгаа тул бид өнөөдрөөс эхлэн Boeing 737 Max 8 загварын сүүлд ирсэн онгоцны нислэгийг түр зогсоох шийдвэр гаргалаа" гэв.

Тус онгоц хэдий хүртэл нислэг үйлдэхгүй байх хугацаа нь тодорхойгүй байгаа бөгөөд Boeing компаниас ямар хариу ирэхээс хамаарах юм байна.

Дараалан гарсан Boeing 737 Max 8 загварын онгоцны осол ямар нэгэн байдлаар хүний буруутай үйл ажиллагаа бус техникийн эвдрэл гэмтэл бол Boeing компани энэ төрлийн бүх онгоцыг эргүүлэн татах аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 7 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 13 цаг 14 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 13 цаг 26 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 14 цаг 36 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 50 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 22 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 15 цаг 32 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top