x

Бүртгэлтэй болон тусгай зөвшөөрөлтэй ХЗХ-дыг цэгцэлнэ

“Хадгаламж, зээлийн хоршооны тухай” хуулийн 13.2-т “Хадгаламж зээлийн хоршоо улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Учир нь уг үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр хуульчилсан.

Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-т “хадгаламж зээлийн хоршоо” буюу “ХЗХ” гэсэн товчлол бүхий статустайгаар бүртгүүлсэн хуулийн этгээдийн тоо Хорооноос тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байгаа ХЗХ-дын тооноос ихээхэн давж байгаа юм.

Иймд СЗХ нь  УБЕГ-тай хамтран бүртгэлтэй хуулийн этгээд болон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг нийцүүлэн цэгцлэх, бүртгүүлсэн атлаа тусгай зөвшөөрөл аваагүй, тусгай зөвшөөрөл авсан ч нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй ХЗХ-дын судалгаа, мэдээллийг нэгтгэн гаргаж, татан буулгах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар ажиллаж байна.

Хуульд зааснаар УБЕГ-т бүртгүүлсэн ХЗХ ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлөө СЗХ-нд гаргах ёстой бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хугацаанд өргөдөл гаргаагүй бол татан буулгах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зохицуулалттай.

Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй ХЗХ үйл ажиллагаагаа нэг жилийн хугацаагаар эрхлээгүй болон тасалдуулсан бол СЗХ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох бөгөөд хүчингүй болгосноос хойш гурван сарын дотор дахин тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт ирүүлээгүй, ирүүлсэн ч СЗХ тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол уг ХЗХ-г татан буулгах үндэслэл бүрдсэнд тооцдог аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 9 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 13 цаг 17 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 13 цаг 28 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 14 цаг 38 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 52 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 24 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 15 цаг 34 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top