Төв аймгийн нутаг үйл ажиллагаа явуулдаг "Эко-Алтан заамар" компанийн ил уурхайд хоёрдугаар сарын 28-нд нуралт болж, хоёр техник, зургаан иргэн дарагдсанаас хоёр иргэнийг эсэн мэнд гаргасан билээ.
Үлдсэн дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлэн хийж:
-
Гуравдугаар сарын 01-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг,
-
Гуравдугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг,
-
Гуравдугаар сарын 06-ны өдрийн 12:55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргасан юм.
Харин өчигдөр буюу 09-ний өдрийн 08:56 цагт дөрөв дэх иргэний цогцсыг гаргажээ.
Онцгой байдлын ерөнхий газар



