x

Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг  ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, мэргэжлийн удирдлага, шуурхай зохион байгуулалтаар хангах, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг энэ сарын 07-08-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Бэрх, Батноров суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.

Хэнтий аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 7 сумын нутагт 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 2315 га бэлчээр, 240 га ойн талбай шатаж, ард иргэдийн өмч хөрөнгөнд 5,3 сая, байгаль экологид 136.3 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Өвөл хур тундас бага орсны улмаас хаврын хуурайшилт эрт явагдаж нийт нутгаар ой, хээрийн түймэр гаргах эрсдэл өндөр байгаа учраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн Улсын Онцгой комиссын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгавар, Монгол Улсын Шадар Сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд нарын хамтарсан 2019 оны 12/А/51 дүгээр тушаалыг хэрэгжүүлэн аймгийн Засаг даргын 02 албан даалгаварын хүрээнд төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж.

Тухайлбал, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийг бүх сумдад  байгуулж гамшгийн үед үүрэг гүйцэтгэх мэдлэг, дадлага олгох, шаардлагатай техник багаж хэрэгслээр хангах үүрэг даалгавар өгч биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Мөн Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх бэлтгэлийг хангуулах зорилгоор аймгийн 18 сум, 5 тосгодыг 6 бүсэд хувааж аймгийн Засаг даргын нэрэмжит “Бэлэн байдлын үзлэг”, “Аврагч-2019” тэмцээнийг гуравдугаар сард тус тус зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, Стандарт хэмжилзүйн газрын холбогдох мэргэжилтнүүд багтан  ажиллаж байгаа бөгөөд Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллана эж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 6 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 13 цаг 14 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 13 цаг 25 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 14 цаг 35 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 49 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 21 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 15 цаг 31 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top