x

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 1910 оноос хойш жил бүрийн 3-р сарын 8-нд дэлхий даяар өргөнөөр тэмдэглэж иржээ. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ болон олон улсын бусад байгууллага, засгийн газрууд, дэлхийн болон үндэсний эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд эмэгтэйчүүдийн хүний эрхийг баталгаажуулах, тэдний улс төр, нийгэм, эдийн засгийн тэгш эрх, тэгш оролцоог хангахад гарсан ахиц, цаашид шаардлагатай өөрчлөлт шинэчлэлийн тухай өргөнөөр хэлэлцэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийг нэгтгэн, шинэ эрч хүчээр цэнэглэх, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай.

Монгол зэрэг хуучин социалист орнуудад Мартын 8-ныг эмэгтэйчүүд, эхчүүдийн баяр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ нь уг өдрийн жинхэнэ утга агуулгыг алдагдуулан, эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахтай холбоотой олон тулгамдсан асуудлаас нийтийн анхаарлыг хөндийрүүлж, улмаар шударга ёсны төлөөх иргэдийн хүсэл эрмэлзлийг үгүйсгэх, тэдний улс төрийн ухамсар, идэвхийг хязгаарлахад чиглэсэн социалист авторитар дэглэмийн албан ёсны суртал нэвтрүүлгийн нэгэн хэрэгсэл болж байсан юм.

Харин ардчилсан тогтолцоонд шилжин, хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулах эрхэм зорилгоо Үндсэн хуулиараа тунхагласан Монгол улсад Мартын 8-ныг эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх, улс төрийн тэгш оролцоо, нийгэм-эдийн засгийн тэгш эрхийг нь хангах; хүний эрх, эрх чөлөөг нь баталгаажуулах уугуул үзэл санаа, утга агуулгаар нь тэмдэглэн өнгөрөөх эхлэлийг хүний эрх, жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд тавьсан билээ.

Олон улсын хэмжээнд Мартын 8-ны утга агуулга, ач холбогдол нь эмэгтэйчүүдийн хүний эрхийг хангах чиглэлд гаргасан ололт амжилтыг цэгнэн дүгнэх, өөрчлөлт шинэчлэлийг шаардах, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл хэрэгт зориг гаргаж, тууштай, шийдэмгүй зүтгэж ирсэн эмэгтэйчүүдийн хувь нэмрийг талархан тэмдэглэх, дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй эмэгтэйчүүдийн шударга ёсны төлөө тэмцлийг нэгтгэн бэхжүүлэхэд оршдог.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр (ОУЭӨ)-ийн товч түүх:  

 

1909 он Хамгийн анхны үндэсний Эмэгтэйчүүдийн өдрийг АНУ-д Америкийн социалист намын шийдвэрийн дараагаар 1909 оны 2-р сарын 28-нд тэмдэглэсэн.

1910 он Эмэгтэйчүүдийн эрх, түүний дотор сонгуульд оролцох эрхийн төлөө тэмцэх “Олон улсын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэх тухай шийдвэрийг Копенгаген /Дани улс/ хотноо болсон 2-р Социалист Интернационалын өмнө зохион байгуулсан Олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлаас гаргасан.

1911 он Австри, Дани, Герман, Швейцари зэрэг оронд сая гаруй хүн 3-р сарын 19-нд жагсаал цуглаан хийж ОУЭӨ-ийг анх удаа тэмдэглэхдээ эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх, төрийн алба хаших эрх болон ажил эрхлэх, техник мэргэжлийн боловсролтой болох эрхийг нэхэж, ажлын байранд ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоохыг шаарджээ.

1913-1914 он Дэлхийн I дайны өмнө өрнөж эхэлсэн энх тайвны төлөө хөдөлгөөний хүрээнд Оросын эмэгтэйчүүд анх удаа 1913 оны 2-р сарын сүүлийн Ням гаригт тэмдэглэв. 1914 оны 3-р сарын 8 болон түүний орчим хэдэн өдрүүдэд энх тайвны төлөө эв санааны жагсаал цуглаануудыг Европын бусад орны эмэгтэйчүүд зохион байгуулжээ.

1917 он Дайнд хоёр сая цэргээ алдсан Орос орны эмэгтэйчүүд “талх ба энх”-ийг шаардсан ажил хаялтыг 2-р сарын сүүлийн Ням гаригийг дахин сонгон зохион байгуулав. Энэ огноо нь тэр үеийн Орос оронд хэрэглэж байсан Юлианы тооллын 2-р сарын 23-ны өдөр буюу дэлхийн бусад оронд хэрэглэж ирсэн Грегорианы тооллын 3-р сарын 8-ны өдөр байжээ.

1975 он Энэ оныг НҮБ-ын Ерөнхий Чуулганаас “Олон улсын эмэгтэйчүүдийн жил” болгон зарласан бөгөөд эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн анхны бага хурал Мексик улсын нийслэлд хуралдсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас улс орнуудад хандаж гаргасан илгээлтийн дагуу ОУЭӨ-ийг жил бүрийн 3-р сарын 8-нд тэмдэглэхээр болсон.

1977 он “Эмэгтэйчүүдийн эрх, олон улсын энх тайвны өдөр”-ийг гишүүн орнууд жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан НҮБ-ын тогтоол гарч, цаашид энэ өдрийг дэлхий даяар өргөн тэмдэглэх болсон.

2011 он ОУЭӨ-ийн 100 жилийн ойг 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлсэн. АНУ-д Ерөнхийлөгч Барак Обама 2011 оны 3-р сарыг “Эмэгтэйчүүдийн түүхийн сар” болгон зарлаж, ОУЭӨ-ийг “улс орны түүхийг бүтээхэд эмэгтэйчүүдийн оруулсан гайхамшигт хувь нэмрийн талаар” эрэгцүүлэн бодож өнгөрөөхийг Америкчуудад уриалсан. Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс зөрчил, мөргөлдөөнтэй газруудад олон эмэгтэйн амьдралыг сүйтгэж буй хүчин болон бэлгийн хүчирхийллийн бусад төрлүүдээс урьдчилан сэргийлэхэд тууштай анхаарч ажиллахыг улс орнуудад уриалсан. Австрали улс ОУЭӨ-ийн 100 жилийн ойн зоос үйлдвэрлэн гаргаж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 8 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 13 цаг 16 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 13 цаг 27 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 14 цаг 37 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 51 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 23 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 15 цаг 33 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top