x

Баянзүрх дүүргийн Х хороо ерөнхий боловсролын сургуультай боллоо

Баянзүрх дүүргийн Х хороонд барьж ашиглалтад оруулсан лаборатори 142 дугаар сургуулийг өнөөдөр нээлээ. 

Нийтдээ 480 хүүхэд хичээллэх боломжтой тус байрыг “Түмэн өргөө хаус” компанийнхан сургуулийн стандартаар барьсан бөгөөд уг барилгыг дөрвөн тэрбум 350 сая төгрөгөөр худалдан авч, төрийн өмчийн сургууль байгуулжээ. Өнөөдрийн байдлаар тус сургуульд 22 бүлгийн 710 хүүхэд суралцаж, 56 багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байгаа ажээ.

Нээлтийн ёслолын үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвын мэндчилгээг уншиж, танилцуулсан юм. Мэндчилгээнд "Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар 2019 онд цэцэрлэгийн 91, сургуулийн 54, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын 27, спортны заалны ес гээд нийтдээ боловсролын байгууллагын 182 барилга барихаар ажиллаж байна. Үүнээс энэ онд 136 барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Нийслэлийн удирдлага боловсролын салбарын үйл ажиллагаанд байнга дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно" гэжээ.

Ташрамд сонирхуулахад, Баянзүрх дүүргийн X хороо өмнө нь сургуульгүй байв. Тэгвэл тус сургуулийг ашиглалтад оруулснаар хорооны хүүхдүүд гэрээсээ хол явж сурах бэрхшээлгүй болж буй. Цаашлаад тухайн хорооны хүүхдүүд хичээллэдэг байсан "Баянзүрх", "Амгалан" цогцолбор, 92 дугаар сургуулийн ачаалал ч багасаж байгаа юм.

Нээлтийн ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба,  төлөөлөгч Д.Мөнхжаргал, Т.Цэрэнноров, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 10 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 13 цаг 17 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 13 цаг 29 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 14 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 53 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 25 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 15 цаг 35 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top