x

С.Амарсайхан: “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн мягмар гаригт Соёлын төв өргөөнд болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр "Шөнийн гудамж"-ийг болиулах талаар байр сууриа хэлэв. Тэрбээр "Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж, хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы илтгэлээс онцлон хүргэе.

  • Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго.

  • Гэр хорооллын дэд бүтэц, дахин төлөвлөлтийн ажилд өндөр зохион байгуулалттай, нэг зорилготой нэг багийн арга барилд шилжиж ажиллана.

  • Хот төлөвлөлтийг өнгөрсөн хугацаанд бодлого төлөвлөгөөгүй, нэгтсэн зохион байгуулалтгүй, өөрийн гэсэн сэтгэлгүйгээр хандаж ирсэн гэхэд болно.

  • Өнөөдөр та бид өндөр хурдтай үнэтэй машин унасан хирнээ үхэр тэрэгнээс ялгаагүй, замаар зорчиж өөрсдөө бие биенээ харааж, зүхэж, бухимдаж байгаа нь бидний гашуун үнэн. Энэ бол яалтчгүй хот төлөвлөлт буруу хийгдсэнтэй холбоотой асуудал.

  • Жишиг дүүрэг хотын шинэ дэд төвүүдийг эрчимтэй байгуулж эхэлнэ

  • Хотын хөрөнгө оруулалт, хөрөнгийн менежементийн өгөөжийг дээшлүүлэх асуудал хамгийн чухал.

  • Хууль эрх зүйн орчин илүү тодорхой болох ёстой.

  • Өчнөөн олон эд хөрөнгө байдаг хирнээ эзэнгүйдэж, өмчийн харилцааны газар нэртэй бланснаас блансанд хөрөнгө шилжүүлдэг, цаасан дээр хөрөнгийг хадгалдаг. Татвар төлөгч иргэдийн хөрөнгөөр бүрдсэн эд хөрөнгийн өгөөжийг дээшлүүлж чаддаггүй ийм алдаа дутагдлуудыг засах ёстой гэж бодож байна.

  • Монгол улсын Улаанбаатар хотын өмч үнэ цэнэгүй биш Улаанбаатартаа төдийгүй улс орон даяар, олон улсад үнэ цэнэтэй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой.

  • Хотын хөрөнгийг үнэ цэнэтэй болгоно. Аль ч төрийн, ямар ч цаг үед, ямар ч сонгууль болсон бай, хэний ч улс төрийн сонирхолоор энэ компаний төрөөс, албан тушаалтнаас хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг болох ёстой.

  • Төслүүдийн зохицуулалт, зохион байгуулалтыг хийдэг нэгдсэн уялдаа холбоотой, нэг зангилаатай, ийм бүрэлдэхүүн бүтэц рүү бид орно.

  • BRT төсөл гээд бий, хэдэн дарга нар нь хоорондоо чиний миний гэж тендрээ булаацалддаг, нэг нэгнийхээ өмнүүр орж дэгээ тавьдаг, хувийн сонирхолдоо хэт автдаг, хуруу гараа дүрдэг ийм асуудлаас болж энэ төсөл бүрэн зогсонги байдалд байгаа.

  • • BRT Төслийн нэгжийн хүмүүс нь чадвартай чадваргүй хүмүүс байна. Тэнд удирдлага чиглэл байхгүй, төслийн удирдах хорооныхоо хурлаа хийдэггүй, хийхээрээ дандаа төсөв мөнгө ярьдаг, ярьсан мөнгөө авахын тулд эргээд хоорондоо хэмлэлддэг, тэгээд ажил нь явдаггүй.

  • BRT төсөлд хүн ажилладаг, жилдээ 500 гаруй мянган.ам долларын цалингийн зардалтай атлаа нэг ч бүтээлч ажил хийгээгүй өнөөдрийг хүрсэн байх жишээтэй.

  • Хотын даргын зүгээс нийслэлийн төдийгүй улс орны хувь заяаны сорилт олон асуудлуудыг шийдэх, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой олон хурц шийдэмгий шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажиллана.

  • Төрийн төлөөлөл болсон албан хаагчид та бүхэн өндөр хариуцлагатай, зөв төлөвшилтэй, ёс зүй, сахилга хариуцлагатай байж эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээр хандах нь нийслэлийн хотын хөгжлийн гол түлхүүр юм.

  • Улаанбаатар хотын хөгжлийн сэтгэх тархи, хөдлөх хүч, цохилох зүрх нь энд цугласан төрийн албан хаагчид та бүхэн билээ

  • Та бид хэр хариуцлагатай, хэр сэтгэлтэй, хэр итгэл үнэмшилтэй, хариуцаж байгаа ажилдаа хандана иргэд түүнийг яг тэр хэлбэрээр тэр хэмжээнд хүлээж авна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 8 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 13 цаг 16 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 13 цаг 27 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 14 цаг 37 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 51 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 23 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 15 цаг 33 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top