x

Автомашины улсын дугаар шинэчлэх асуудлыг цуцалжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, автомашины улсын дугаарын үйлдвэр, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэлтийг хянаж буй Хөдөлгөөний удирдлагын төв дээр өчигдөр буюу 2019.03.06-ны өдөр ажиллалаа.

Автотээврийн үндэсний төв нь улс, хот хоорондын ачаа, зорчигч, жуулчин, шуудан, тээвэрлэлт, автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох зэрэг долоон төрлийн үйл ажиллагааг явуулдаг.

Өнөөдрийн байдлаар Автотээврийн Үндэсний Төвийн мэдээллийн санд 970880 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 871350 автомашин, 99530 механизм, мотоцикл, үүний 501934 нь нийслэлд, 369692 нь орон нутагт бүртгэлтэй. 2018 онд авто ослоор 562 хүн нас барж, 20435 хүн бэртэж гэмтсэн харамсалтай тоо баримт ч байна. Энэ нь техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл, хариуцлагагүй жолоочийн үйлдэл, автозамын эвдрэл, гэмтэлтэй холбоотой юм.

Салбарын сайд тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, техникийн стандарт хангасан тээврийн хэрэгслээр үйлчлэх, чадварлаг мэргэшсэн жолоочийг сайтар бэлтгэх, орон нутгийн замын хөдөлгөөний хяналтыг илүү сайжруулах, камержуулах, зорчигч тээврийн хэрэгслүүдэд дохиолол, хурд хэмжигч, GPS төхөөрөмж суурилуулах, автотээврийн улсын үзлэгт орж буй тээврийн хэрэгслийн техникийн шаардлага стандартыг хуулийн дагуу чанд мөрдөж ажиллахыг чиглэл болголоо.

Мөн Тавантолгой-Гашуун Сухайтын нүүрсний уурхайн тээвэр, зохион байгуулалтад онцгой анхаарахыг сануулж, “С” зөвшөөрөлтэй холбоотой болон тээвэр зохион байгуулалтын асуудлаар ойрын хугацаанд ажлын хэсэг томилж, тусгай журмаар зохицуулахаар боллоо. Түүнчлэн автомашины улсын дугаарыг шинэчлэх асуудлыг сайдын зөвлөлийн хурлаар цуцалсныг мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 7 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 13 цаг 15 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 13 цаг 26 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 14 цаг 36 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 50 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 22 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 15 цаг 32 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top