x

Та автомашиныхаа улсын дугаарыг тогтмол шалгаж байгаарай

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд оролцогчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн талаарх зурагт тайлбар, зөвлөмжийг цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаад тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой нийтлэг илэрч байгаа зөрчлүүдийн талаар та бүхэнд мэдээлэл хүргүүлж байна.

Улсын дугаар нь тухайн тээврийн хэрэгсэл болон эзэмшигчийн гол мэдээллүүдийг агуулдаг бүртгэлийн нэг хэлбэр юм. Монгол улсад замын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгсэл болон түүний чиргүүлд Автотээврийн тухай хуульд заасны дагуу улсын дугаар авч, замын хөдөлгөөнд оролцох үүрэгтэй.

Гэвч тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгч нар автомашиныхаа улсын дугаар нь чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьдаггүй, зөрчилтэй хэвээр хөдөлгөөнд оролцох тохиолдол их байна.

Зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан, бусад төрлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүд нь улсын дугааргүй, улсын дугаараа нуун далдалсан, бичиглэлээ бүдгэрүүлж арилгасан, буруу байрлуулах зэргээр гэмт үйлдлээ нуун далдлах оролдлого хийх явдал түгээмэл байдаг тул цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хяналт шалгалт хийж ажилладаг.

Иймд жолооч та автомашиныхаа улсын дугаарыг тогтмол шалгаж, зөрчлөө арилган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 10 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 13 цаг 18 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 13 цаг 29 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 14 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 53 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 25 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 15 цаг 35 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top