x

Ө.Энхтүвшин: Ослын дүгнэлт гарсны дараа хариуцлагын асуудал ярина

Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд буюу ослын голомтод ажиллаад иржээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин ослын талаар танилцуулга хийсэн байна. Тэрбээр мөн хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

2019 оны 02 дугаар сарын 27-ны 22 цаг 40 минутад уурхай орчимд дөрвөн магнитудын газар хөдлөлт болсон байна. Гэхдээ осол энэ өдрийн маргааш буюу 28 цагийн дараа болж хоёр хүн бэртэж дөрвөн хүн амь эрсдээд байна. Өнөөдрийн байдлаар гурван цогцсыг олсон, үлдсэн нэг цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэлээ.

Завь ашиглан карьерийн зайрмагтсан талбайн мөсийг хагалж зөөвөрлөн, нурангид дарагдсан эксэковатор орчмын лаг шавар, шороо, мөсийг ухаж, зөөвөрлөхийн зэрэгцээ аврагчид 1-2,5 м-ийн гүнд шумбалт хийж эрэн хайж байна. 

Шадар сайд: 

Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаж байгаа учир эрэн хайх ажиллагаа явуулах хүндрэлтэй. Аврагчид хүнд нөхцөлд, 80 метрийн гүнд, хүйтэн ус, мөсөн дор бүхий л боломжоороо тасралтгүй ажиллаж байна. Иймд дахин хүний амь нас эрсдэх, аврагчид амь насаа алдахаас урьдчилан сэргийлж ажиллахыг албаны хүмүүст даалгасан. Эрэн хайх ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж байна. Аврагчдын хувцас шаардлага бүрэн хангахгүй байгаа учраас цаашид үүнд анхаарч ажиллахыг анхааруулсан. Амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан. Тэдний сэтгэл санаа маш хүнд байгаа ч аврагчид сайн ажиллаж байгааг хэлж байна" гэлээ.

Урьдчилсан байдлаар “Эко алтан Заамар” компанийн үйл ажиллагаатай холбоотой осол байна, ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу үйл ажиллагаа явагдаагүй гэсэн дүгнэлт гараад байна. Эцсийн дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцох асуудал яригдах юм байна.

Заамарт алтны 100 гаруй компани ажиллаж байна. Эдгээрт бүгдэд нь хяналт тавьж, сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгож, шаардлага хангахгүй бол хаах хүртэл арга хэмжээ авахыг Шадар сайд Ө.Энхтүвшин даалгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 8 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 13 цаг 16 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 13 цаг 27 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 14 цаг 37 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 51 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 23 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 15 цаг 33 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top