x

Нийслэлийн Засаг дарга иргэдтэй шууд холбогдох утас ажиллуулна

Нийслэлийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өчигдөр анх удаагаа боллоо. Шуурхай хуралдаанд нийслэлийн төр захиргааны байгууллагын 1000 гаруй удирдах ажилтан, албан тушаалтан оролцлоо.

Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нээж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх үүрэгтэй аж ахуйн нэгжийн удирдлагуудад хандан эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ажиллах талаар тодорхой үүрэг чиглэл өглөө. Тэрбээр, “НИТХ болон Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас гарсан бүх шийдвэр дүүрэг, хороонд ижил түвшинд үйлчилдэг байх нь чухал юм” гэдгийг онцлов. “Тодорхой шийдвэр гарсаар байхад түүнийг хэрэгжүүлдэггүй, дур мэдэн өөрчилдөг байдлыг таслан зогсоох ёстой. Баталсан орон тоог хэтрүүлдэг, зөвхөн хэсэг бүлэг хүмүүст зориулсан шаардлагагүй албан тушаалыг баталж, өөрт ашигтай шийдвэр гаргадаг. Үүнийг нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нартай хамтран шийдвэрлэх болно. Мөн иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүрэх ажлыг эрчимжүүлнэ. Ингэхийн тулд иргэдтэй шууд холбогдож байх утсыг хотын даргын хувьд ажиллуулах болсон”-оо мэдэгдлээ.

Эцэст нь, “Улс төрийн ойлголцол, ажил хэргийн эв нэгдэл гэх шалтгаанаар бурууг хаацайлж, элдэв үг болон үйлдлээр ажил цалгардуулахыг хүлээн авахгүй. Хэрэв би өөрөө алдаа дутагдал гаргаж хайхрамж алдан ажиллавал миний явсан суусан газар бүрт шууд сануулж хэлээрэй. Нийслэлийнхний ажил амьдрал, хувь заяатай шууд холбоотой аливаа ажилд туйлшралгүй хандаж, хамтран ажилцгаая” хэмээн уриалж, урин дулаан цаг ирж байгаа тул  нийслэлийн хэмжээнд үүсэж болох эрсдэлийг мэргэжлийн байгууллагууд тооцож, урьдчилсан бэлтгэлээ хангахыг үүрэг болголоо.

Зөвлөгөөнд оролцсон НИТХ-ын дарга Р.Дагва төрийн албан байгууллагын удирдлагуудад хандан хэлэхдээ, “Хотын хөгжлийн төлөө стратеги, тактикийн шинэчлэл хийх зайлшгүй хэрэгтэй байна. Өнөөдөр бидний өмнө үүсээд буй олон асуудлын гол шалтгаан нь ажилгүйдэл юм. Нийслэл хотын хувьд, үүнийг бууруулахын тулд  улсын төсвөөс хараат бус, эдийн засгийн бие даасан бодлоготой болох, хууль эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг суурь өөрчлөлтийг шат дараатай хийх шаардлагатай байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 11 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 13 цаг 19 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 13 цаг 30 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 14 цаг 40 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 54 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 26 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 15 цаг 36 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top