x

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо"-той хамтран танилцах аялал зохион байгууллаа

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас санаачлан хэрэгжүүлж буй инновацийн соёлыг түгээх, Улаанбаатар инновацийн төвийг олон нийтэд таниулах ажлын хүрээнд өсвөр насны хүүхэд, залууст инновацийн ойлголтыг бий болгох, хувь хүний хөгжлийг дэмжих, өөрсдийн санаачилсан шинэ санааг бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг нээхэд нь туслах зорилго бүхий танилцах аялал болж өнгөрлөө.

Энэхүү танилцах аялал 7 хоног бүр тогтмол болох бөгөөд энэ удаагийн аяллыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо"-той хамтран “Улаанбаатар инновацийн төв”-д 3-н сарын 1-ний өдөр зохион байгууллаа.

Тус аяллын үеэр төвийн хамтын ажиллагааны оффис, лабораторийн үйл ажиллагаа болон инкубаторт бойжиж буй компаниудыг танилцуулсан бөгөөд онцлох стартап буланд хүүхэд бүрийг үнэт зүйлээ өвлөн хөгжүүлэгч Монгол хүн болгон төлөвшүүлэх эрхэм зорилготой “Язгуур контент” ХХК оролцон үйл ажиллагаагаа танилцуулахын сацуу хүүхдүүдээр “Наад” брендийн Немо угсардаг гэр бариулж монгол гэр барих арга ухаанаас сургалаа.

Тус компани нь Монгол ардын аман зохиолоор орчин цагийн хүүхдүүдийн хүсэл сонирхол, мэдээлэл хүлээн авах арга хэлбэр, хэрэгцээнд нийцүүлэн үндэсний контент бүтээх цогц үйл ажиллагаа явуулж байна. "Язгуур контент" компаниас гаргаж буй Явуубаатар комик ном, үлгэрийн баатруудтай рубик шоо, соронзон болон эсгий пазл зэрэг бүтээгдэхүүн нь бага сургуулийн насны хүүхдийн анхаарал болон хэл, сэтгэхүй хөгжүүлэх олон талын ач тустай юм.

Аяллын эцэст гурван хүүхдэд уг төвийн хамтын ажиллагааны оффист суух эрх олголоо гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 41 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 13 цаг 49 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 0 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 10 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 15 цаг 24 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 56 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 6 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top