x

Нийгмийн даатгалын байгууллагаас гурван төрлийн үйлчилгээндээ шинэчлэл хийлээ

Нийгмийн даатгалын байгууллагаас зарласан “Танд ойрхон - Найрсаг үйлчилгээний жил”-ийн хүрээнд гурван төрлийн үйлчилгээндээ шинэчлэл хийлээ. 

1. Тэтгэвэр тогтоох, өөрчлөх, олгох процессыг хурдасгажээ

Тэтгэвэр тогтоох, өөрчлөх, олгох үйл ажиллагааг шинэчлэн, дамжлагын буюу давхар хяналтын системээр зохион байгуулжээ. Ингэснээр хяналт сайжирч, шийдвэрлэх хугацаа 2-6 дахин багаслаа.

Өмнө нь нь тэтгэвэр тогтоолгох баримт бичгийг хүлээн авч зөвлөгөө өгөх, мэдээллийн санд бүртгэж тэтгэвэр тогтоох, хянах үйл ажиллагааг харъяаллын дагуу нэг байцаагч дагнан гүйцэтгэж, 30 хоног зарцуулдаг байсан бол дамжлага бүрийг өөр байцаагчид хариуцуулснаар хяналт сайжирч, зарцуулах хугацаа 5-14 хоног болжээ.

Одоогийн байдлаар 410 мянга гаруй даатгуулагч тэтгэвэр авч, жилд 25 мянга орчим даатгуулагч шинээр тэтгэврээ тогтоолгодог. Эдгээр иргэдийн хувьд чанартай, шуурхай үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаа юм. 

 

2. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хувийн данс руугаа шууд авах боломжтой боллоо

Тэтгэмжийн тогтоолт, олголт, хяналтын шат дамжлагыг багасгаж, даатгуулагчдад хялбар байдлаар өөрчилжээ.  

Өмнө нь даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ зөвхөн ажил олгогчоороо дамжуулан авдаг байсан бол одоо өөрөө хүсвэл ажил олгогчоороо дамжуулалгүй шууд өөрийн дансанд шилжүүлэн авах боломжтой боллоо.

Нийгмийн даатгалын байгууллагаас жилд 60 мянга гаруй даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авдаг бөгөөд тэдний хувьд тэтгэмжийн мөнгөө илүү шуурхай авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Image result for Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хувийн данс руугаа шууд авах боломжтой боллоо

 

3. Архивын лавлагаагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй боллоо

Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагч, ажил олгогчдод олгодог архивын лавлагааны үйлчилгээндээ шинэчлэл хийж шуурхай болжээ. 

Өмнө нь иргэд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, төлбөр зардал авахдаа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хооронд архивын бүрдүүлэлтээ өөрсдөө хөөцөлдөж, цаасан лавлагаа авдаг байсан бол одоо иргэний өмнөөс хэлтсүүд хоорондоо цахимаар солилцож эхэлжээ. 

Image result for Архивын лавлагаагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй боллоо

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 42 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 13 цаг 50 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 1 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 11 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 15 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 57 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 7 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top