x

Б.Ууганбаяр: Карьерын хана нурснаас осол гарсан байж болзошгүй

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй “Эко Алтан Заамар” компанийн уурхайд энэ сарын 28-нд осол гарч, дөрвөн хүн сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн гурав хоногт уурхайд аврах эрэн хайх ажиллагаа явуулж өчигдрийн байдлаар хоёр иргэний цогцсыг гаргаад байна. Аврах ажиллагааг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригадын 20 алба хаагч явуулж байна. Эрэн хайх ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа юм.

Олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд нуралт болсноор энэхүү харамсалтай үйл явдал болсон байна. ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Ажиллах нөхцөл байдал хүнд байна. Усны түвшин өндөр болохоор дахиад нуралт үүсэх магадлал өндөр байна. Ер нь осолдсон жолооч нар амьд байх магадлал бага. Карьерын хана нурж, ийм осол болсон гэж таамаглаж байна” гэсэн байна.

Заамар сумын Засаг дарга Б.Самбуу “Усны ундарга карьер талаасаа нэвчиж байгаа тул аврах ажиллагаа удаашралтай байна. Газар бүрэн гэсээгүй байгаа учраас мөстэй, нуранги нь том чулуутай, байгалийн эрсдэл ихтэй байна. Дээд талын мөстэй хэсгийг экскаватороор хусаад шумбагчид дотор нь шумбан ажиллаж байгаа. 2016 оноос хойш олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа энэ газарт Төв аймгийн мэргэжлийн хяналт, тодорхой байгууллагууд хяналт шалгалтаа тавьдаг. Өнгөрсөн зун “Эко Алтан Заамар” компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудал үүссэн.

Иргэд Туулын хэсэг дээр байгаа тохойг эрүүлээр нь авч үлдэж, лицензтэй талбайгаас хасуулахаар шаардлага тавьснаас асуудал үүсэж байсан” гэлээ. “Эко Алтан Заамар” компани нь 2014 онд байгуулагдсан уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компани юм байна. Өнгөрсөн оны наймдугаар сард Туул голд бохироо урсгаж байгаа асуудлаас үүдэн үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч байжээ.

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712 болон Баянголын эх MV-018995, Бортолгой MV-021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг байна. Мөн тус компани нь “Алтайн хүдэр” компанийн эзэн Б.Базарын өмч гэх мэдээлэл бий. Тус уурхайд өмнө нь мөн энэ төрлийн осол болж байжээ.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 43 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 13 цаг 51 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 2 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 12 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 15 цаг 26 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 58 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 8 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top