x

ЕСБХБ-ны санхүүжилтээр нийслэл нийтийн тээврийн 187 автобустой болно

Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн төслийн ТЭЗҮ-г эцэслэн танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.

Уулзалтаар автобусны маршрут, үйлчилгээний одоогийн практикт үнэлгээ өгөх, автобусыг санхүүжүүлэх Засгийн газрын хөтөлбөрт анализ хийх, автобусны зориулалттай хотын сан хөмрөгийн талаар санал боловсруулах зорилготой судалгаа хийх үүрэг бүхий Хот суурин газрын тээврийн асуудлаар зөвлөхийг гэрээлж ажиллуулахад зориулан тус банк 100 мянга орчим еврогийн хөрөнгө гаргасан байна.

Мотт Макдоналд компани урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулсан. Тайланд тусгаснаар 40 орчим сая ам.долларын санхүүжилтээр 200 автобус, дагалдах тоног төхөөрөмж бүхий парк худалдан авалт хийх, нийтийн тээврийн салбарт ухаалаг менежмент, зам, зогсоол оновчтой болгох зэрэг багц асуудлыг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөллүүд дурсан байна. 

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл төсөл нь ЕСБХБ-аас санхүүжүүлэх 40 хүртэлх сая ам.долларын 28 сая ам.доллар нь зээл, 12 сая ам.доллар нь буцалтгүй тусламж байх юм. Автобус шинэчлэлтийн хүрээнд 187 автобус түүнчлэн автобусны эгнээ, депо тоног төхөөрөмж, мөн нийслэлд зориулсан төслийн бэлтгэл, хэрэгжилтийн техник туслалцааг санхүүжүүлэх юм. Тус банкныхны зүгээс автобусыг шинэчлэх төслийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын авто зогсоолын салбарт дээд түвшний үнэлгээ хийх, мөн уг салбарыг богино, дунд хугацаанд сайжруулах замын зураглал гаргах, үүний дотор шаардлагатай институцийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлэх сонирхлоо илэрхийлсэн. Уг замын зургийг цаашид нарийвчлан судлах бөгөөд нийслэл хүлээн авсан тохиолдолд Улаанбаатар хот даяар аажмаар хуулбарлаж болох Гудамжны зогсоолын анхны төслийг бэлтгэхэд тусалж, тухайн төслөө санхүүжүүлэх юм байна.

Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан НИТХ-ын төлөөлөгч, Ухаалаг Улаанбаатар хорооны дарга М.Халиунбат, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Өлзийбаяр, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, орлогч дарга Х.Булгаа, УБХК-ийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ, ЕСБХБ-ны Суурин төлөөлөгч Ирина Кравченко, Тэргүүлэх банкир Антон Дан-Чин-Юу, Нийтийн тээвэр хариуцсан мэргэжилтэн Иан Женнингс нар байлцав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 цаг 19 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 27 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 38 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 48 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 16 цаг 2 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 16 цаг 34 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 44 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top