x

Азийн бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги төслийн уулзалт болж байна

Монгол, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг таван улсыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгох зорилготой “Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” төслийн уулзалт яг одоо Блү Скай зочид буудалд болж байна.

Монголоос Азийн томоохон орнуудад эрчим хүч экспортлох зорилготой уулзалтыг Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулж байгаа юм. 

Эрчим хүчний яам, Азийн хөгжлийн банк уулзылтыг хамтран зохион байгуулж байгаа юм. Монголын бизнесийн зөвлөл, Азийн супер сүлжээ Монгол нийгэмлэг, Монголын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын эрчим хүчний ассоциаци зэрэг олон нийтийн байгууллагууд дэмжин оролцоно.

Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ санаачлагад идэвхтэй оролцогч Японы “Софтбанк” компани, ОХУ-ын цахилгаан эрчим хүчний сүлжээний оператор “Россеть” зэрэг компаниудын төлөөлөл оролцоно. 

Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтыг нээж үг хэлж, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн захирал Гурбуз Гунул “Шинэ дэлхий–Эрчим хүчний шилжилт болон геополитик” сэдвээр үндсэн илтгэл тавих юм. 167 орны гишүүнчлэлтэй Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний технологи, үйлдвэрлэл, салбарыг дэмжих, хөрөнгө оруулалтыг энэ салбар руу татахад чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм.

Уг байгууллага шинэ дэлхий, эрчим хүчний шилжилт, геополитик гэсэн томоохон судалгаа хийдэг. Судалгааны үр дүнг баасан гарагт болох уулзалтын үеэр танилцуулна.

Монголын Бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан “Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд Владивостокийн эдийн засгийн чуулганд оролцохдоо Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ санаачлагыг дэмжиж ажиллахыг бүс нутгийн улсуудад уриалсан. Энэ удаагийн хурал төрийн тэргүүний ивээл дор болж буйгаараа онцлог. Азийн хөгжлийн банк, Эрчим хүчний яам хамтарч томоохон судалгаа хийж байна, энэ жил дуусна. Судалгааны урьдчилсан тайлангууд гарсан. Ирээдүйд бий болох шинэ зах зээлийг удирдах төвийг Улаанбаатарт байгуулах зорилго бий. Бусад улстай хэлэлцэж, давуу талуудаа тэдэнд ойлгуулж, энэ удаагийнх шиг уулзалтуудыг давтамжтай зохион байгуулснаар бидний зорилго маань биеллээ олно” гэв.

Төслийн уулзалтын нэгдүгээр хуралдаан “Бүс нутгийн улс орнуудын чиг хандлага” сэдвээр өрнөнө. Японы Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн, БНСУ-ын Цахилгаан эрчим хүчний корпораци гэх мэт Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээнд оролцогч талууд энэ хуралдаанд оролцон, байр сууриа илэрхийлнэ.

Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн багийн ахлагч Филипп Лянхарт “Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” сэдвээр итгэл тавих бол Эрчим хүчний харти, Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хөгжүүлэлт хамтын ажиллагааны байгууллага, Японы Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн, БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн төлөөлөл оролцох юм байна.

АХБ, НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн соёл, эдийн засгийн комисс, дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хамтын ажиллагааны байгуулагууд болон Япон, Солонгосын эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгүүд Зүүн Хойд Азийн нэгдсэн сүлжээтэй холбоотой гаргаж буй байр суурь, судалгаануудаа танилцуулах нь энэ удаагийн уулзалтын гол онцлог юм.

Хувийн хэвшлийн тухайд Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ санаачлагад идэвхтэй оролцогч Японы “Софтбанк” компани, ОХУ-ын цахилгаан эрчим хүчний сүлжээний оператор “Россеть” зэрэг компаниудын төлөөлөл оролцохоор болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 цаг 17 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 24 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 36 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 46 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 16 цаг 0 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 16 цаг 32 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 42 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top