x

Загварын ертөнцийн тухай уншууштай 5 шинэ ном

Мишель Гербер Кляйн, "Чарльз Джеймс: Portrait of an Unreasonable Man"

Зохиолч эмэгтэй Виржиния Вулф дизайнер Чарльз Жеймсыг суутан гэж нэрлэн, түүгээр бахдаж байлаа. Кристиан Диор түүний тухай "манай үеийн авъяас" гэсэн юм. Жеймсийн бүтээлүүд л Диорт "new look" хийх онгодыг нь оруулсан гэж ярих юм билээ. Гэтэл 1960-аад онуудад Жеймсийн алдар нь бүдэгрэсэн юм. Тэрээр "мушгиа" даашинз, "хийлэгдсэн" хантаазаараа (орчин үеийн өдөн хантаазын эхлэл болсон) мөн сүрчигтэй даашинзийн эхлэл "taxi dresses" зэргээр загварын түүхэнд мөнхөрчээ. Rizzoli хэвлэлийн газраас гаргасан ном нь авъяаслаг бөгөөд үглээ талтай  дизайнерын анхны нийтлэгдсэн намтар болж байна. Дээр нь уншигч та 1940-1950-иад онуудын дээд хүрээний түүхтэй танилцах боломжтой юм. 

Билл Каннингем, "Загварын мандалт: Нью-Йоркийн амьдрал"

The New York Times сонины 2016 онд таалал төгссөн Домогт стритстайл-гэрэл зурагчин Билл Каннингем гудамжны гэрэл зургийн төрлийг гаргагч юм. Тэрээр нутаг нэгтнүүддээ нэг саяар үнэлэгдсэн гэрэл зургийн архиваас гадна өөрийн намтраа үлдээснийг нь Penguin хэвлэлийн газраас хэвлэн танилцуулж байна. Номонд гэрэл зурагчин өөрийн замналаа өгүүлжээ. Загварын ертөнцийг хүлээн авдаггүй гэр бүлийнхээ тухай, Бостоноос Нью-Йоркт шилжин ирээд карьераа эхэлсэн тухай, гоо сайхны мэдрэмжийнхээ тухай олон сонирхолтой түүхийг тэр өгүүлжээ. Дашрамд хэлэхэд Каннингем мөнгийг сонирхож байсангүй, жижигхэн умгар урландаа амьдарч, нэгэн янзын хүрмийг ажлын хувцасны дэлгүүрээс авч өмсөн нарийхан ганц хүний орон дээрээ унтаж,  унадаг дугуй унан шагналынхаа чекийг бэлэн мөнгө болгон авч байгаагүй нэгэн байжээ.

Кристофер Петканас, "Лулу ба Ив: Лулу де ля Фалез ба Saint Laurent ордны тухай яригдаагүй түүх"

Лулу де ля Фалез ба Ив Сен-Лоран нарын харилцааны тухай шинэ номыг энэ жил зохиолч Кристофер Петканас хэвлүүллээ. Түүнийг бичсэнээр, тэр 150 ярилцлага авчээ. Үр дүнд нь ялдам инээмсэглэлд нуугдсан урлагийн тэнгэр Yves Saint Laurent-ы амьдралын нөгөө тал мөн Де ля Фалезын хүндхэн хүүхэд нас бас түүний архи, мансууруулагчтай холбоотой асуудал, эрэгтэйчүүдтэй замбраагүй холбоотой байсан, Парисын загварын ордон туслахын ордон түүнээс хэрхэн нүүрээ бууруулсан тухай ном бүтээгдсэн байна. 

Екатерина Кулиничева, "Кроссовкууд, Спортын гутлын соёлын амьдрал"

Хязгаарлагдмал тооны паки (дахин дахин гэсэн утгатай шашины хуучин хэллэг), өдөр тумтын коллабораци (уусалт, нийлэлт), ugly sneakers, арван минутын бүрэн "sold out" онлайн-худалдаа, KM20-ийн шинэ дропын төлөөх сурагчдын дугаарлалт гээд кроссовкууд (манайхны хэллэгийн пүүз) анзаарахгүй байж болохгүй хандлага болжээ. Орост энэ үзэгдлийг сэтгүүлч эмэгтэй тайлбарласан бөгөөд тэрбээр спортын загварын түүхч юм.

Мишель Пастуро, "Улаан"

Загварын ертөнцийн франц түүхч Мишель Пастурогийн өнгөний тухай ном хоёр жилийн өмнө хэвлэгдсэн ба өнгөрсөн онд оросууд түүнтэй танилцсан байгаа. Түүхчийн "Цэнхэр", "Хар", "Ногоон" гэсэн өмнөх номнууд нь Оросын "non-fiction" зах зээлд мегахит болж байв. Улаан дарс нь яагаад цагаанаас илүүтэйгээр сэргээдэг, эмэгтэйчүүд яагаад улаан уруулын будагт дуртай, хэрэв улаан өмсгөлтэй бол багууд яагаад спортод амжилттай байдаг зэрэгт хариу өгөхөөр Пастуро оролдсон байна. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 1 цаг 12 мин УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдаанд үг хэллээ 1 цаг 14 мин Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан бөмбөгийн талбай барьж байна 1 цаг 15 мин Улсын физикийн 37 дугаар олимпиад маргааш эхэлнэ 1 цаг 16 мин Oracle компани хиймэл оюун ухаанд төвлөрөхийн тулд ажилтнуудаа цомхотгож эхэллээ 3 цаг 13 мин Microsoft компани Японд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна 3 цаг 19 мин Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөв 3 цаг 22 мин 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байна 3 цаг 39 мин Бельги улс төсвийн алдагдал, өрийн өсөлтийн эрсдэлтэй нүүр тулжээ 3 цаг 42 мин Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа 3 цаг 43 мин Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа 6 цаг 10 мин Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 6 цаг 11 мин Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ 6 цаг 12 мин Цаг агаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 15 мин ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа 6 цаг 16 мин Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын албан хаагчид "1 хувийн зарчим"-ыг хэрэгжүүлж, өглөөний дасгалд хамрагдлаа 7 цаг 0 мин Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ 7 цаг 28 мин Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүүлнэ 7 цаг 30 мин “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжилнэ 7 цаг 32 мин ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно 7 цаг 34 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьжиргааны өртөгт эер... Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөө... Сансрын нисэгч Ж.Гүррагчаад "Хүндэт профессор" цол олгожээ “Стратегийн ач холбогдолтой" сайд нар гэж байдаг юм шүү, Ерө... Увс аймагт хонь дөрвөн ихэр хурга гаргажээ ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар ... Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажл... УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан эмч, мэргэжилтнүүдийн ур ч... Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн бол... Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудаар цас орж, шуурн... М.Энхбадрал: Эрх чөлөөтэй байя гэвэл парламентын бие даасан ... Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх сургалтад 1000 г...
Top