x

ШУА-ийн залуу судлаачид Энэтхэг улсад англи хэлний сургалтанд хамрагдана

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингхтэй уулзаж хоёр улсын Шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.   

ШУА болон Энэтхэгийн үндэсний шинжлэх ухааны академитай хамтран ойлголцлын санамж бичиг 2014 онд зурагдсан байдаг бөгөөд санамж бичгийн дагуу өдгөө судлаачид солилцож ажиллаж байгаа юм.

Уулзалтын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол-Энэтхэгийн хоорондын түүх соёлын хэлхээ, бурханы шашны холбоо зэргийг хоёр улсын эрдэмтэд хамтран судлах,  мөн одоо хамтран ажиллаж байгаа мэргэжлийн судалгааны чиглэлүүдийн тоог нэмэгдүүлэх саналтай байгаагаа хэллээ.

Тодруулбал, Физик, технологийн чиглэлээр тухайлбал интернэт технологи (IT) –ийн чиглэлээр судлаачдыг орчин үеийн өндөр технологид суралцуулах улмаар хамтарсан лаборатори дата бааз Монголд байгуулах. Одон орон, сансар судлалын чиглэлээр судлаач солилцож байсан хамтын ажиллагаагаа бэхжүүлэх. Эмийн болон нано технолгийн чиглэлээр судлаачид сургах, энэтхэг улсаас мэргэжилтэн Монгол улсад урьж ажиллуулах. Энэ бүхэнд хүний нөөцөө бэлдэх үүднээс Энэтхэгийн техник эдийг засгийн хорооны (ITEC) дэмжлэгээр зарлагддаг Англи хэлний урт болон богино хугацааны сургалтуудад ШУА-ийн судлаачдад нэмэгдсэн орон тоо олгож өгөх хүсэлт тавьсан юм.  

Элчин сайд М.П.Сингхийн “Шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн хөгжилд ач холбогдол өгч ажиллах нь миний зорилтуудын нэг юм. Иймээс хамтын ажиллагааг шат дараалан бэхжүүлэхээ амлаад эхний ээлжинд Энэтхэгийн техник эдийн засгийн хорооны тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу Англи хэлний сургалтанд ШУА-ийн залуу үеийг нэмэгдсэн тоогоор хамрагдуулахад анхаарна” гэлээ.

Цаашлаад Энэтхэг улсаас мэргэжлийн багш урин авчирч сургалт явуулах тал дээр хамтран ажиллах нь зүйтэй. ШУА-ийн Ерөнхийлөгчийн тавьсан дээрх саналын хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нарийвчлан судлах эдгээр салбаруудад ШУА-ийн хүний нөөцийг бэлтгэх ажилд тууштай хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 цаг 19 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 27 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 38 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 48 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 16 цаг 2 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 16 цаг 34 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 44 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top