x

Бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөх тохиолдол ихэссээр байна

ХДХВ/ДОХ-ын 16 тохиолдол нэмж оношлогджээ

1990 оноос хойш нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдөж, ажилгүйдэл, ядуурал, архины хэрэглээ, биеэ үнэлэх, эрт бэлгийн харьцаанд орох нь нэмэгдсэнээр бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөх тохиолдол ихэссэн. 2018 оны эцсийн байдлаар зонхилон тохиолдох БЗДХ-ын 13127 тохиолдол бүртгэгдсэний 33,9 хувийг заг хүйтэн, 38,2 хувийг тэмбүү, 27,8 хувийг трихомониазын халдвар, 0,1 хувийг хүний дархлал хомсдолын вирусын (ХДХВ) халдвар, дархлалын олдмол хомсдол (ДОХ) тус тус эзэлжээ. Монгол Улсад 1992 онд ХДХВ, ДОХ-ын халдварын тохиолдлыг бүртгэж, 267 тохиолдлыг илрүүлсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон. ХДХВ-ийн халдвартай 16 эхээс 24 хүүхэд төрсөн ч урагт дамжих халдвар бүртгэгдээгүй байгаа юм. Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл, ХДХВ-ийн халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага, харин бэлгийн цөөнх эрэгтэйчүүдийн дунд 9.2 хувь байгаа нь манай улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд орж байгаа юм.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24 насны, 40 хувийг 25-34 насны хүн ам бөгөөд эмэгтэйчүүд 18.4% (n=49), эрэгтэйчүүд 81% (n=216)-ийг эзэлж байгаа юм. Орон нутгийн харьяаллаар авч үзэхэд хөдөө орон нутгийн харьяалалтай 20.6%, Улаанбаатар хотын харьяат 79.4% байна.

2018 онд ХДХВ/ДОХ-ын 16 тохиолдол оношлогдож, нэг хүн нас барсан байна. Энэ өвчнөөр амиа алдагсдын тоо нийт 42 тохиолдол бүртгэгджээ.

Сургалт, сурталчилгааны ажлын явц

Улсын хэмжээнд нийт 600 гаруй мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Ерөнхий боловсролын сургуулиудад 1994 оноос хойш эрүүл мэндийн хичээлийг бие даасан болон бусад хичээлтэй хавсарга байдлаар оруулж ирсэн. Харин энэ жилээс олон улсад хэрэглэгддэг бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээлийн үлгэрчилсэн загварын дагуу эрүүл мэнд, боловсролын салбарын мэргэжилтнүүд хамтран сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтад ашиглаж байна. Бага боловсролын 1-3 дугаар ангид бусад хичээлийн агуулгад тусган хэрэгжүүлж байгаа бол дөрвөөс-12 дугаар ангид хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд, хооллолт ба хөдөлгөөн, хорт зуршил, сэтгэцийн эрүүл мэнд, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүй байдал, анхны тусламж гэсэн үндсэн зургаан сэдвийн хүрээнд хичээлийг заадаг болжээ. Энэ хичээлийг биологийн болон эрүүл мэндийн мэргэжлийн, шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалтад хамрагдсан сертификаттай багш заадаг бөгөөд 758 багшийг хөдөө орон нутагт бэлтгэжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн агуулгыг хүүхдийн насны онцлогт тохируулан анги өгсөх тусам нэмэгдэж байхаар зохицуулсан байна.

Сурагчдад тавдугаар ангиас нь эхлэн энэ чиглэлийн хичээлийг оруулдаг. Тухайлбал, долдугаар ангид бэлгийн амьдрал гэж юу болох, нөхөн үржихүйн үйл явц, жирэмслэлт, үерхэл, нөхөрлөл, дотно харилцаа хэрхэн бий болдог, хүчирхийлэл түүний хэлбэр, үр дагавар зэргийг заадаг. Есдүгээр ангиас бэлгийн замаар дамжих халдвар, түүний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга, халдвар авсан тохиолдолд авах арга хэмжээний талаарх мэдлэгтэй болно. 10-12 дугаар ангид харилцааны эрх үүрэг, хариуцлага, жирэмслэлтээс хамгаалах аргууд, бэлгэвч зөв хэрэглэх, эрт жирэмслэлттэй холбоотой эрүүл мэндийн эрсдэл, хүсээгүй жирэмслэлтийн үр дагавар, гэрлэлтийн сайн сайхан, бэрхшээлтэй зүйлсийг үнэлэх, хүйсийн тэгш байдал, хосын харилцааны илэн далангүй байдал, бусдын хил хязгаар, хүслийг хүндэтгэх, эцэг эхийн үүрэг хариуцлага зэрэг мэдлэгийг олгохоор Эрүүл мэндийн хичээлийн сургалтын хөтөлбөрт тусгасан байна. Цаашид эцэг эхчүүдийг сургах, мэдээллээр хангах шаардлагатай байгаа гэнэ.

Халдвараас урьдчилан сэргийлэх нь

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний дийлэнх нь цусаар дамждаг. Тиймээс өнгөрсөн онд холбогдох байгууллагууд хамтран эмчилгээний болон гоёлын гоо сайхны газруудад хяналт шалгалт хийжээ.

Энэ үеэр аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс, гоо заслын 48 эмнэлэг, гоёлын гоо сайхны 186 газарт шалгалт хийснээс дийлэнх эмнэлэг, гоо сайхны газрууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг хангахгүй, мэргэжлийн бус хүн ажиллуулсан, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй, зориулалтын байргүй байгааг тогтоожээ.

БЗДХ-ын тархалтаас үр дүнтэй сэргийлэх арга нь аюулгүй бэлгийн харьцаа, тэр дундаа бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэх, бэлгийн хавьтлыг тэвчих, бэлгийн амьдралд эрт орохгүй байх, итгэлтэй нэг бэлгийн хавьтагчтай байх, бэлгийн хавьтагчийн тоог цөөрүүлэх зэрэг юм. Халдварлагдсан болон халдварлагдаагүй хүмүүст БЗДХ-ын тухай эрүүл мэндийн боловсрол олгох, сайн дурын зөвлөгөө өгөх, нууцлал хадгалсан ХДХВ-ийн шинжилгээ хийх нь БЗДХ-ын чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аль ч эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааны чухал хэсэг бөгөөд зөвлөгөө өгөх үйл явц нь тэдэнд бэлгийн зан үйлийг өөрчлөх сэдээлт төрүүлэх боломж бүрдүүлдэг. Мөн давтан халдвар авахаас сэргийлэх, бэлгийн хавьтагчийг эмчлүүлэх талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Бэлгэвч болон бусад хамгаалах арга хэрэгслээр хангах шаардлагатай. Эрэгтэй, эмэгтэй бэлгэвч хэрэглэх нь ХДХВ/ БЗДХ-ыг бэлгийн замаар дамжихыг бууруулах илүү үр дүнтэй арга бөгөөд тэдгээрийг хэрэгцээт газруудад тогтмол хангах шаардлагатай юм. Мөн умайн хүзүүний хаалт болон микробицидийг хавсарч хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Эдгээр хамгаалах арга хэрэгслүүдийн талаар олон туршилт хийгдэж байна. БЗДХ-ын эмчилгээ нь гарч болзошгүй хүндрэл, үр дагавраас сэргийлэх, нэгэнт халдвар авсан тохиолдолд бэлгийн хавьтагч болон ураг, нярайд халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх гол зорилготой.

Бүх нийтийг бэлгэвчжүүлэх хөдөлгөөн

"Бүх нийтийг бэлгэвчжүүлэх хөдөлгөөн" хэмээн өөрсдийн уриагаа тодорхойлсон "Beelog Technologies"-ийнхэн Улаанбаатар хотын бүх үйлчилгээний төвүүд, олон нийтийн цэгүүдэд бэлгэвчний АТМ нийлүүлэхийг зорьж байна. Ялангуяа залуучууд, өсвөр насныхан дунд дутагдаж буй нөхөн үржихүй, бэлгийн боловсролыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлуудыг шийдэхэд ач холбогдол өндөр уг төсөл төлбөр тооцооны асуудлаа дан цахим хэлбэрээр шийдэж байгаа нь мөн сонирхолтой. Beelog Technologies-ийн уг төсөл Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулсан “Шинэ санаа-Шилдэг инновац 2018” уралдааныг шилдгээр шалгарч, 15 сая төгрөгийн грант хүртсэн билээ.

“Өсвөр насныхан буюу 15-24 наснын хүүхэд, залуучуудын хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт их байна. Хүүхэд залуучууд дунд бэлгийн замын өвчлөлийн хэмжээ их байгаа нь бэлгийн боловсрол, тогтсон бэлгийн хамтрагч байдаггүй болон бэлгэвчний хүрэлцээгүй байдал 24-н цагийн бэлгэвчний автомат машин байдаггүй, бэлгэвч худалдан авахаас эмээдэг, ичих асуудал гардгаас үүдэлтэй” хэмээн төслийн багийнхан тайлбарлав. Тэгээд эдгээр асуудал нь залуусын хот болох Улаанбаатар хотод нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал болоод байгаа учраас энэ төслийг санаачилж, хэрэгжүүлэхээр боллоо.

Бэлгэвчний автомат машин бүтээн хамгийн оновчтой газруудад байрлуулахаар ажиллаж буй залуус Улаанбаатар хотын 15-24 насны хүүхэд, залуучуудад бэлгийн боловсрол олгох бэлгэвчний хэрэглээг дэмжих, халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг дэмжин ажиллах юм. Цахимаар картаар худалдан авалт хийх боломжтой бэлгэвчний автомат машинуудыг байрлуулах ажил долдугаар сараас хэрэгжих бөгөөд санхүүжилтээ авсан залуус автомат төхөөрөмжүүдээ бэлэн болгохоор ажиллаж байна. Залуус вэб хуудас, аndroid болон iOS апплекейшн, “Бэлгэвч айсуй комик” хийж мэдээлэл түгээх, сургалт явуулах юм. Ийнхүү залуус бэлгэвч худалдан авах ажиллагааг хялбаршуулж, хэрэглэгчдэд ойртуулах нь ээ.

Дэлхийн тоо мэдээ (2017 он)

• 36.9 сая хүн (31.1-43.9) ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаагаас 35.1 (29.6-41.7) сая нь насанд хүрэгчид, 1.8 (1.3-2.4) сая нь <15 насны хүүхэд эзэлж байна.

• 1.8 сая хүн (1.4-2.4) шинээр ХДХВ-ийн халдвар авснаас 1.6 сая нь насанд хүрэгчид, 180.000 нь <15 насны хүүхэд эзэлж байна.

• 940.000 (670-1.3) хүн ДОХ-ын улмаас нас барсан ба 830.000 насанд хүрэгчид, 110.000 <15 насны хүүхэд эзэлж байна.

• 21.7 сая хүн Ретровирүсийн эсрэг эмчилгээ (РВЭЭ)-тэй байна.

• 17.5 сая хүн вирусийн ачаалал дарангуйлагдсан байна.

• Жилд 357 сая хүн шээс бэлгийн замын хламид, заг хүйтэн, тэмбүү, трихомониазын аль нэгээр нь өвчилдөг (хламид 131 сая, заг хүйтэн 78 сая, тэмбүү 6 сая, трихомониаз 142 сая).

Г.Пүрэвсүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 13 цаг 13 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 13 цаг 18 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 22 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 29 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 31 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 36 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 40 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 43 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 0 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 19 цаг 14 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 19 цаг 17 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 21 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 34 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 40 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 42 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 47 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 49 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 55 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 2 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top