x

Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд Академич хэргэм хүртээлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд МУ-ын Шинжлэх ухааны Академийн Их чуулганаас сонгогдсон долоон эрдэмтдэд Академич хэргэм хүртээлээ.

Дэлхийн болон өөрийн орны шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйлсэд эрдэмтдийн оруулж буй хувь нэмрийг төрөөс хүндэтгэх, Шинжлэх ухааны академийн гишүүний нэр алдрыг өргөмжлөх, эрдэм судлалын ажлыг урамшуулах зорилгоор 2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд Монгол Улсын Ерөнхийлөгч “Академич” цол хүртээж байхаар болсон юм.

Энэ дагуу 2018 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган болж, доктор Б.Авид, Б.Бурмаажав, С.Дэмбэрэл, С.Чулуун, О.Чулуунбаатар, Р.Шагдарсүрэн, Х.Энхжаргал нарыг академийн гишүүнээр сонгожээ.

Дээрх эрдэмтдийг Шинжлэх ухааны академиас Ерөнхийлөгч Х.Баттулгад Академичийн хэргэм олгуулахаар уламжилсны дагуу өнөөдөр эрдэмтдэд академич хэргэм олгосон юм.

Академич цол хүртсэн долоон эрдэмтэн:

  1. Бүдээбазарын Авид
  2. Бадрахын Бурмаажав
  3. Содномсамбуугийн Дэмбэрэл
  4. Сампилдондовын Чулуун
  5. Очбадрахын Чулуунбаатар
  6. Рүвжирийн Шагдарсүрэн
  7. Халтарын Энхжаргал

Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Эрхэм хүндэт академичид аа,

Судалгаа шинжилгээний нөр хөдөлмөр, бүтээл туурвилаараа шалгаран, эрдэм мэдлэгийн орой болсон “Академич” хэмээх хэргэмийг хүртсэн шилдэг эрдэмтдэдээ чин сэтгэлийн баяр хүргэж, үйлс нь арвижин дэлгэрэхийн ерөөл дэвшүүлье.

Хубилай сэцэн хааны бодлогоор найман зууны тэртээ шинжлэх ухааны байгууллагын үндэс суурийг тавьж байсан уламжлалтай. Төрийн бодлогын энэ чиг шугам одоо ч хадгалагдаж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аюулгүй байдлыг “… хангах үйл ажиллагаа нь мэдлэг, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилна” гэсэн заалтаар тусгагдсан бөгөөд холбогдох бусад олон хууль тогтоомж, бодлого хөтөлбөрүүдэд шинжлэх ухааны байгууллагын хууль эрх зүйн үндсийг тусгасан байдаг.

Шинжлэх ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Иргэний танхимд төрийн бодлого, үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, тодорхой ойлголцолд хүрсэн.

Сайн нийгэм, өндөр хөгжлийн үндэс зөвхөн эрдэм шинжилгээ, эрдэмтдийн судалгаанд л байдаг. Өнөөдөр хими, химийн технологгүй, инновацгүй, анагаах ухааны судалгаагүй эрүүл монгол хүн буй болохгүй, од эрхэс, геологийн цогц судалгаагүйгээр зөв уул уурхай хөгжихгүй, түүх соёлгүйгээр үнэ цэнтэй Монгол Улсыг буй болгохгүй, техник технологийн зөв шийдэлгүй орчин үеийн өндөр технологи эзэмшиж чадахгүй.

Тэгвэл өнөөдөр академич хэргэм олгож буй эрдэмтэн судлаачид маань өөр, өөрийн судалгаа шинжилгээг дээрх олон чиглэлийг зөв хөгжүүлэх үндсэн судалгааг нөр их хөдөлмөрөөрөө хийсэн. Цаашид ч та бүхний эрдэм судлалын үр өгөөж Монгол Улсын хөгжил дэвшилд асар чухал юм.

Харин төр засаг аливаа ажил бүрээ эрдэм судалгааны зөв үр дүнд тулгуурлан, эрдэмтэн судлаачдаа өргөнөөр ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Ингэж байж улс орноо зөв, богино хугацаанд хөгжүүлж чадах учир эрдэмтдийг төлөөлүүлэн энэ хүндэт шагналыг гардуулан өгч байна.

Эрдэм судлал улам бүр өргөжих болтугай” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.179.26.21)
    Ter chuluun gedeg hun gantsaaraa hotsorch ochson baigaan. Iim yos judaggui baij boloh uu.
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 цаг 18 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 26 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 37 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 47 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 16 цаг 1 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 16 цаг 33 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top