x

"Майдар" хотын бүтээн байгуулалтыг дөрвөн үе шаттай төлөвлөжээ

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс дагуул хотуудын асуудлыг шийдэх шаардлагатай юм. Энэ үүднээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж буй “Их Майдар” төслийн үйл явцтай танилцав.

Өнгөрөгч оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12,000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн юм.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Зүрх уулын энгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Майдар эко хот”-ыг 2012 онд шинэ хотын төв болохоор шийдвэрлэж, шавыг нь тавьсан. Монгол, Герман улсын инженерүүдийн хамтран хийсэн "Майдар хот" төсөл хэрэгжсэнээр анх удаа эко хот байгуулагдана.

Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот”-ыг дөрвөн үе шаттайгаар бүтээн байгуулахаар төлөвлөсөн байна.

Эхний үе шатыг 2030 он гэхэд 100 мянган хүн амтай байхаар тооцсон талаараа төслийн удирдагч, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Л.Баяртуул ажлын хэсгийнхэнд танилцуулав.

Төслийн хүрээнд эхний ээлжинд 54м өндөр Их Майдар бурханы бодьсатва дүр, 108м өндөр Зарлиг увдисын суварга босгох аж.

Майдар бурхан нь Будда Шагжамүнигийн дараа замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан. Майдар нэр нь Асрал хайрын бурхан, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай.

Бурхан багшийн Ирээдүй цагийн дүр болох Майдар бурхныг Өндөр гэгээн Занабазарын урласан тигээр бүтээж буйгаараа онцлог гэнэ. “Амилуулж” буй Майдар бурхан нь Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс ес, Цонжин болдогт орших Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр байна. Энэ ондоо багтаан бурханы бүтээн байгуулалтыг хийж дуусгахаар төлөвлөжээ.

Мөн Богдхан уулын өвөрт баригдах олон улсын нисэх онгоцны буудлыг нийслэл Улаанбаатартай холбох хурдны зам Майдар хотын урдуур өнгөрөхөөр төлөвлөгджээ. 

Монголын нутгаар дайран өнгөрдөг Орос-Хятадыг холбосон төмөр зам ч ирээдүйн хотоос холгүй байршилтай тул тус хоттой шууд холбосон төмөр замын өртөө барьж байгуулах өргөн боломжтой ажээ.

“Амилуулж” буй Майдар бурхан нь Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс ес, Цонжин болдогт орших Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр байна. 
Майдар хот 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.178.211)
    Сайхан мэдээ байна. Ийм сайхан хотод амьдарчихаад булан тохойд нь шээгээд, нус шүлсээ хаяад л, гэртээ архидаж зодолдоод байхгүй тийм сайхан иргэнийг бид өнөөдөр хүмүүжнэ шүү!
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • Ха ха (64.119.20.80)
    Монгол ялсан уу үхсэн нохойн оцгор
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.228.131.203)
    Ded buttseesee ehleed hushuu barisan bolhoor, naad tusul chen odo och hoishid ch butehgui niguurtai bgaamda. Ochij2 Hushuu shuu bur.
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 цаг 20 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 27 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 38 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 48 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 16 цаг 2 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 16 цаг 34 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 44 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top