x

Хорих ангид хуульч “амиа хорлосон” нь гаднын нөлөөтэй юу?

ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид амиа алдсан гавьяат хуульч Л.Бямбаагийн ар гэрийнхэн хэвлэлд ярилцлага өгчээ.

Тэдний хэлснээр талийгаачийг пүрэв гаригийн орой АТГ-ынхан “асууж тодруулах зүйл байна” хэмээн ажил дээрээс нь авч явсан байна. АТГ-т аваачсаныхаа дараа шөнийн 12 цагийн орчимд 48 цагийн хугацаатай баривчлан саатуулж буйгаа хэлсэн бөгөөд бямба гаригийн орой суллагдах ёстой байв. Амралтын өдөр шүүхийн захирамж гарахгүй, шүүхийн шийдвэргүйгээр үргэлжлүүлэн хорих боломжгүй гэдгийг мэдэж байсан хүн суллагдахаасаа ганцхан цагийн өмнө амиа хорлоно гэж байх уу? Тэгээд ч ШШГЕГ-ын мэдээлснээр 21.40 цагийн үед энэ хэрэг болсон. Харин тэд хэрэг гарснаас хойш хоёр цаг хагасын дараа цагдаа дуудсан.

Цагдаа ирснээс хойш дөрвөн цагийн дараа ар гэрийнхэнд нь хэл дуулгасан, ар гэрийнхэн нь ирэхэд талийгаачийг харуулахгүй байсан, хүү нь цагдаагийнхантай зодолдож байж нас барсан хүний мешокийг онгойлгож, зургийг нь дарсан, цагдаа тэр зургийг нь устгахыг оролдсон гэх мэтчилэн ээдрээтэй олон зүйлийг ярьсан байна. Ингэхэд гавьяат хуульч Л.Бямбаа хорих ангид нас барсан нь үнэхээр гаднын нөлөөтэй юм биш биз? Тэтгэвэртээ гарсан ахмад хүнийг, тэр дундаа тангараг өргөсөн хуульч хүнийг цагдан хорилгүйгээр гадуур шалгаж болохгүй ямар шалтгаан байсан байж таарах вэ?

Ядаж л талийгаачийн хууль зүйн туслалцаа үзүүлж байсан үйлчлүүлэгч нь Салхитын мөнгөний ордтой холбоотой гээд бодохоор яалт ч үгүй энгийн нэг амиа хорлолт байх боломжгүй харагдаад байгаа юм даа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • иргэн (202.126.89.65)
    нүгэл нүдээрээ гарчээ
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • иргэн (202.126.89.65)
    за ямар ч байсан монголын ард түмний эсрэг гэм хийсэн хүн юм билээ. Гадны ч бай өөрөө ч бай амиа хорлосон нь түүнийг царуулах ямар ч үндэсгүй.
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 цаг 17 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 25 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 36 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 46 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 16 цаг 0 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 16 цаг 32 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 42 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top