x

Улаанбаатар-Дарханы замын шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 15-нд эхэлнэ

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн бүсийн асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал Бруно Балванераг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэг, хамтын ажиллагаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн олон салбарын хөгжилд оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийллээ.

Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын шинэчлэл-өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар шийдвэрлэн ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн энэ чиглэлийн авто замын ачаалал ихэсч, хөдөлгөөний эрчим  жилээс жилд нэмэгдэж байгааг дурдаад Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын аюулгүй байдлыг сайжруулах, засвар шинэчлэлтийг хийх, өргөтгөх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байгааг онцоллоо. Энэ хүрээнд, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор энэ чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгон өргөтгөх шийдвэрийг гаргасан талаар дурдав.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх, өргөтгөх ажлын хүрээнд эхний ээлжид АХБ-ны санхүүжилтээр одоо байгаа 2 эгнээг бүрэн шинэчлэх, ЕСБХБ-ны санхүүжилтээр 2 эгнээг нэмж барихаар тохиролцон ажиллаж байгаа юм.

Энэхүү өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр АХБ-тай зэрэг эхлүүлж зэрэг дуусгах, Монгол Улсын бүтээн байгуулалтын улиралд багтаан богино хугацаанд хэрэгжүүлэх чиглэлийг Ерөнхий сайдаас өгсний дагуу энэ асуудлаар Засгийн газрын төвшинд хэлэлцсэн. Үүний дүнд, эхний ээлжинд ЕСБХБ-наас санхүүжүүлэгдэх 2 эгнээ авто замын барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Монголын хөгжлийн банкнаас түр гаргуулж, ЕСБХБ-тай Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулагдмагц Монголын хөгжлийн банкинд эргүүлэн төлөх байдлаар шийдвэрлэх гарц байгааг уулзалтын үеэр ЕСБХБ-нд хэлэв.

Монголын талын энэхүү нөхөн санхүүжилтийн хэлбэрээр шийдэх саналыг ажлаа эрт эхлүүлэх боломж хэмээн үзэж нааштайгаар хүлээн авч байгаагаа ЕСБХБ-ны зүгээс илэрхийлээд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн ажлыг яаралтай эхлүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг маш сайн ойлгож байгаа тул төслийг нэн даруй эхлүүлэхэд бүхий л талаар хичээж хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 цаг 16 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 24 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 35 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 45 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 15 цаг 59 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 16 цаг 31 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 41 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top