x

“Баасан” ахын төрсөн өдрөөр III, IV хороолол орчимд 102 дуудлага иржээ

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өнгөрөгч баасан гарагт III, IV хороолол орчимд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх үүрэг авч, дуут дохио хангинуулан гарав. Шөнийн 23:00 цаг болж байсан ч төв зам түгжрэлтэй, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст модны хоёр, хороолол, төмөр зам орчмын газрууд ордог. Дээрх газруудад согтууруулах ундаагаар үйлчилж, худалдан борлуулдаг 600 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хэрэг зөрчил хамгийн их гардаг хоёр дүүргийн нэг юм байна. Иймээс нийслэлийн цагдаагийн газраас Сүхбаатар, Баянгол дүүргийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэх, хэрэг зөрчил, дуудлага мэдээллийг багасгах зорилгоор энэхүү шалгалтыг зохион байгуулжээ.

Нийслэлд өнгөрөгч онд гарсан зөрчил, дутагдлын талаар цагдаагийн ахлах дэслэгч М.Зоригтбаатар ингэж ярилаа. “Өнгөрөгч онд нийслэлийн хэмжээнд 25652 гэмт хэрэг бүртгэгдсэний 30 хувь нь архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг газрууд болон гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдсэн. Дээрх газруудад зөрчил үйлдсэн 16 мянган иргэн эрүүлжүүлэгдэж, 118 хүн бие эрхтэн, эрүүл мэндээрээ хохирч, 19 хүн нас барсан харамсалтай тоо байна. Мөн 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, камерийн стандарт мөрдөөгүй, цагтаа хаагаагүй зэрэг зөрчил гаргасан 5381 аж ахуйн нэгжийг 430 сая төгрөгөөр торгож, 51 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулсан” гэв.

“Цэ” паб хяналтын камерын стандарт хангаагүй байв

Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа Н.Отгонбатад ирсэн мэдээллээр “Цэ” пабыг зорилоо. “Баасан” ахын төрсөн өдрөөр стрессээ тайлж яваа залуус цагдаа нарыг хөлчүү нүдээр гайхан харцгаана. “Цэ” паб насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн” гэх мэдээлэл ирсэн боловч үйлчлүүлэгчдийн бүртгэлд насанд хүрээгүй хүн алга. Манай цагдаа нар Америкийн цагдаа нар шиг нэгдсэн хяналтын систем таблетаар насанд хүрээгүй хүн үйлчлүүлж байгаа эсэхийг илрүүлэх боломжтой болсон гэнэ. Гэсэн ч “Өнөөх” таблет нь өөр цагдаад яваа тул бид ид шидийг нь харж чадсангүй. “Цэ” пабын хувьд тусгай зөвшөөрлөө хуулийн хүрээнд сунгасан, үйл ажиллагаанд нь ямар нэг зөрчил алга. Хяналтын камерын стандарт шаардлагыг хангаагүй учир энэ тал дээр цагдаагийн алба хаагчид зөвлөмж өгч, засаж сайжруулах хугацаа өгөөд гарсан юм. Энэ талаар цагдаагийн ахлах дэслэгч М.Зоригтбаатар “Бар, ресторан, паб, караоке захирагчийн ажлын албанаас тусгай зөвшөөрлөө авдаг. Бүрдүүлэх материалын жагсаалтад хяналтын камерын стандартыг тусгаж өгсөн байгаа. Хяналтын камер тухайн байгууллагад ямар нэг зөрчил, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой” гэсэн юм.

Зөвшөөрөлгүй дэн буудалд зөрчлийн хэрэг нээв

Үүний дараа зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлын талаар мэдээлэл богино долгионы станцаар ирлээ. Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Happy” дэн буудлын үйлчлүүлэгчид хувцсаа өмсөөд гарахыг завдаж байхад бид очсон юм. “Happy” дэн буудалд өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн аялал жуулчлалын газраас шалгалт хийхэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт хийж, лицензийг нь сунгахаас татгалзжээ. Гэвч дээрх буудал энэхүү шийдвэрийг үл тоон үйл ажиллагаа явуулж байгааг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн юм. “Happy” дэн буудалд Зөрчлийн тухай хуулийн 10.5 буюу Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хувь хүнийг тавин нэгж, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээхээр болсон. Харин буудлын эзэн цагдаагийн алба хаагчид “Аргалаад өгөөч” гээд “Evok” архи өгөхийг завдсан юм.

Охиноо зодож буй хойд эцгийг баривчлав

Шөнийн 01:00 цагийн үед гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирлээ. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн хойд эцэг нь охиноо зодсон, үстэж хана мөргүүлсэн байдалтай байв. Яг энэ байранд үүнтэй ижил дуудлага хоёр иржээ. “Ихэнх тохиолдолд хүчирхийлэл үйлдэгдэх үед төрсөн эх нь дэргэд нь байсан ч хүүхдээ өмөөрч, хүүхдийнхээ талд байж чаддаггүй нь элбэг” гэж нийслэлийн цагдаа Б.Билгүүн онцолж байлаа. Эргүүлийн албан хаагчид охиныг хүчирхийлэгчээс тусгаарлаж аюулын зэргийн үнэлгээ тогтоох асуулга авлаа. Зөрчлийн тухай хуулиар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирсэн л бол шууд хүчирхийлэгчийг баривчилдаг болсон. “Гомдолгүй” гээд маргааш нь авах боломжгүй болоод байгаа. Яг үүнчлэн хойд эцгийг цагдаагийн алба хаагчид баривчилж явлаа. Харин эхнэр нь хойноос нь ойр зуурын хувцас бариад гарч ирж харагдсан юм.

Согтуу эмэгтэйчүүдийг төрийн хамгаалалтад хүргэх явдал ихэссэн гэв

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо буюу модны хоёрын зам дагуу эргүүлийн цагдаа нар 23 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж байна. Эргүүлийн цагдаа Б.Гандуулгаас нөхцөл байдлыг тодруулахад “Баасан” ахын төрсөн өдөр гэдэг утгаараа хөл хөдөлгөөн, согтуугийн дуудлага, ачаалал ихтэй байна. Сүүлийн үед эмэгтэйчүүд, бүсгүйчүүд согтуурах явдал нэмэгдсэн. Эргүүлийн цагдаа нар тэднийг гэр бүлийнхэнд нь хүргэх, төрийн хамгаалалтад авах, эрүүлжүүлэхэд хүргэх арга хэмжээ авч байна. Мөн шөнийн цагаар гудамж талбайд шорлог шарж байгаа болон тамхи зарж буй ТҮЦ-нүүд согтуу хүмүүсийг олноор төвлөрүүлж, гэмт хэрэг гарах нөхцөлийг бий болгодог тал бий. Шөнийн 23 цагаас хойш ТҮЦ-нүүд хаалгаа барьдаг. Гэхдээ ТҮЦ дотроо амьдардаг гэх шалтгаанаар дотроосоо хаалгаа түгжээд, цагдаа нарыг явсны дараа цонхоо нээгээд худалдаа хийдэг хүмүүс ч олон байна. Тэдэнд зөрчлийн тухай хуулиар хэрэг нээж арга хэмжээ авдаг” гэсэн юм.

Энэ өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст нийтдээ 102 зөрчил, гомдлын дуудлага ирсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногийн энэ өдөр 140 дуудлага ирж байжээ.

Б.Наранчимэг "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Tabarak Allah (182.160.3.155)
    Ажилийн долоо хоног бүрийн Баасан бямба Ням Даваа Мягмар Лхагва Пүрэв гаригуудыг архигуй ѳдѳр болгъё.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 цаг 46 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 54 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 15 цаг 5 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 16 цаг 15 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 16 цаг 29 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 17 цаг 1 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 17 цаг 11 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн...
Top