x

Москва хотын төрийн албан хаагчдын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо

Улаанбаатар Москва хотуудын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан төлөөлөгчид нэгдүгээр сарын 30-аас хоёрдугаар сарын 4-ны өдрүүдэд Москва хотод томилолтоор ажиллажээ.

Томилолтоор Москва хотын Засгийн газрын Удирдлагын Их сургууль, Мэдээллийн технологийн газар, “Ухаалаг хот” Мэдээллийн технологийн төв болон “Миний бичиг баримт” Нэг цэгийн үйлчилгээний төвийн /МФЦ/ үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаны хүмүүс, шинжээчидтэй туршлага солилцох ажил хэргийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Төлөөлөгчид Москва хотын Засгийн газрын Удирдлагын Их сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах шинэлэг, нээлттэй зарчмуудын талаар, төрийн албан хаагчдын ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, танхимын болон зайн сургалтын хэлбэрийг хослуулах байдлаар хэрэгжүүлж буй давтан сургалтын сүүлийн үеийн арга хэлбэр, төрийн албан хаагчдын үйл ажиллагаа, ажлын үр дүнг бодитой, цогц байдлаар үнэлэх үр дүнтэй аргачлалуудын талаар туршлага судалж, санал солилцлоо. Томилолтын хүрээнд төлөөлөгчид Цахим төрийн үйлчилгээний төв болон Нэг цэгийн үйлчилгээний /МФЦ/ төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн дэвшлийг хэрхэн нэвтрүүлж, үйлчилгээг цахимжуулахад ашиглаж буй сүүлийн үеийн технологи, хэрэгжүүлж буй бодлогын талаар, түүнчлэн иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос сэтгэл ханамжийн өндөр түвшинд шуурхай, чанартай үзүүлэх, үйлчилгээний тав тухтай орчныг үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх, үйлчилгээний албан хаагчдыг хэрхэн мэргэжлийн болон харилцааны өндөр ур чадвартай бэлтгэн, дадлагажуулж байгаа зэргийг судлан, хоёр хотын ижил чиглэлийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг жишиж, туршлага хуримтлууллаа.       

Томилолтын үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Москва хотын Засгийн газрын Удирдлагын их сургуультай төрийн албан хаагчдыг сургах, мэргэжилтэн солилцож туршлага судлах, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 цаг 48 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 55 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 15 цаг 6 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 16 цаг 16 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 16 цаг 30 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 17 цаг 2 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 17 цаг 12 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн...
Top